М.Энхболд: 2017 он шийдвэрлэх жил
УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулганаар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай 23 багц асуудлыг хэлэлцэх юм.

Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “УИХ-ын ээлжит бус чуулган хийхээр товлон, энэхүү ээлжит бус чуулганы хуралдааны ажиллагааг эхлүүлж байна. Цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр бид бүхэн хуран цугларлаа.

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрлэгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой. 2016 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг хүрчээ. Бодит байдал дээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээлэлээс амархан дүгнэж болохоор байна.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурлаа. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дарааллан буурсаар 2016 оны эхний 6 сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байгаа юм.

Мүүдис, Стандарт энд пүүрс, Фитч Рэйтинг зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн жилүүдэд бууруулсаар байгаа нь нууц биш болсон. Швейцарьт төвтэй Менежментийн Хөгжлийн Олон улсын институтээс гаргадаг дэлхийн өрсөлдөх чадварын энэ жилийн судалгааны тайланд дэлхийн янз бүрийн 61 улс орныг эдийн засгийн 340 орчим шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Монгол Улс:
 
-Макро эдийн засгийн үзүүлэлтээр-59
 
-Төрөөс өрсөлдөөнийг дэмждэг байдлаар-55
 
-Хувийн салбар хэр үр ашигтай байгаагаар-58
 
-Хувийн салбарын хэрэгцээ шаардлагыг боловсон хүчин, шинжлэх ухаан технологийн нөөцөөр хангаж байгаа байдлаар-60 дугаар байрт орсон байна.
 
Нийт үзүүлэлтээр 2015 оны байдлаар судалгаанд хамрагдсан 61 улсаас Монгол Улс 57-р байранд байсан бол 2016 онд 60-р байранд оржээ. Харин манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудыг уг тайланд бас тусгажээ.
 
Нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихлээ. Бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрчээ. Харин тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.
 
Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.
Нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй. Төсвийн алдагдлыг бууруулах, хуульд заасан тусгай шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдон 2016 оны төсөвт цаг алдалгүй тодотгол хийх шаардлага бий болж байгаа юм. Түүнчлэн, 2017 оны төсвийн төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болох 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл зэрэг хуульд заасан боловч өмнөх Улсын Их Хурлаар хэлэлцэлгүй орхисон асуудлыг ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ирэх 10 дугаар сард зарлан хуралдуулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн боловч орон нутгийн сонгуулийг амжилттай зохион явуулахад шаардлагатай төсвийг батлах, техник хэрэгсэл хэрэглэн сонгууль явуулах шийдвэрийг энэ ээлжит бус чуулганаар мөн гаргах зайлшгүй шаардлагатай болжээ. Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ой энэ 9 дүгээр сард тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Ю.Цэдэнбал агсаны түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг бодитойгоор авч үзэх, түүхэн тодорхой цаг үед гарсан гажуудлыг засаж, залруулах нь төрийн өөрийн журамт үүрэг мөн билээ.

Улсын Их Хурал 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаандаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг батлан гаргасан. Гэвч эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, дүрэм журмыг батлан гаргах, холбогдох байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдаж байх тул Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах асуудлыг яаралтай хэлэлцэх талаар Засгийн газар санал ирүүлснийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэх хуульд заасан хугацаа нь хэтэрсэн, түүнчлэн хуулийн хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батлан хамгаалахын бодлогод нийцүүлэн өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

 
П.Гоо
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-08-27 07:09:05
    ENE HUN UMNU NI YU HIIJ GIIGUULJ YUGAAR MANDUULSAN HUN BILEE? ARD TUMEEN NADAD NEG HELEED UGDUU? GAZRIIN NAIMAACHIN GEHEES UUR YUM TOLGOID ORJ IREHGUI BN.
  • zochin 2016-08-26 03:09:36
    Luivarchin
  • Saraa 2016-08-25 23:50:41
    Nasaara idsen hun de odoo bas l idheer bolj baih shig bna ugn shorond baih estoi hun shu de
  • çî÷èí 2016-08-25 13:10:46
    36 ñàðûí òýòãýìæèéã ºìíº íü àâñàí õ¿ì¿¿ñ íü õîæîîä , îäîî òýòãýìæýý àâàõààð ºðãºä뺺 ºãñ
  • yag daa 2016-08-25 09:40:57
    ireh jiliin ontslog gebel MieiBold eronhiilogch l boloh gej bodoj suugaa ard tumen songoh uu odoo changalj baigaad ereh jil bayajuulaad ooroo ER boloh uym boluu...
  • Энхболд даргад 2016-08-25 08:45:39
    ТЗ 8 аар цалинждаг ахлах мэргэжилтнүүд аль яамны бүх хүнд ачааг үүрч яваа хүмүүс шүү. Цалинг бууруулж болохгүй. Үүнийг анхаарна уу.
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ 2016-08-25 07:29:19
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь...
  • Ёстой л намын дарга байна даа, 2016-08-25 05:58:20
    Шийдвэртэй ширхэг ч юм алга,ГАРЧИГ нь ярьж байгаа юмнаас нь тэс өөр байна,Худал ,ерөнхий ,бөөрөнхийлсөн ам,ээлж өнгөрөөсөэ хэдэн үг байна ,
  • ы 2016-08-25 05:12:37
    МАН 2017 оны сонгуульд ялагдчихлаа. АН-аас ямар ч бор халзан төлөг дэвшсэн энэ "Иргэдийн халаас суйлагч"-ийг ялна.
  • Төгс. 2016-08-25 05:08:45
    Ямар хүнийг нь бид яаж мэдэх вэ. Зөв л юм ярьж байна шүү дээ. Эерэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй
  • Зочин 2016-08-25 04:07:04
    Олон төрлийн бэлэнчлэх сэтгэлгээ өгдөг татаасаа болих хэрэгтэй. Хүүхдийн цэцэрлэг яагаад төр даах ёстой юм бэ. Оюутнууд яагаад бэлэн мөнгө авах ёстой юм бэ. Ажи...
  • ичих нервгүй эвгүй эр энхболдоо гэж 2016-08-25 04:06:48
    ичих нүүргүй байх нь их амжилтанд хүрдэг юм байна сансандаа хүрч сарвайснаа авч байна шүү
  • э? 2016-08-25 03:30:14
    энэ хүн хог монголоос зайлаагүй байжээ. улсад юу гийгүүлсэн хүн билээ?.