Паралимпод манай улсаас найман тамирчин оролцоно

Риогийн зуны олимпийн дуулиан намжиж амжаагүй байгаа энэ үед Өмнөд Америк дахь анхны Паралимп хаяанд ирлээ. Есдүгээр сарын 7-нд нээлтээ хийх тус наадамд дэлхийн 176 орны 4500 гаруй тамирчид 23 спортын 526 төрлөөр өрсөлдөх юм. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд тэнхлэгт хоёр дахь удаагаа (Өмнөх Сиднэй 2000) зохион байгуулагдаж буй энэ удаагийн хүн төрөлхтний их наадам мөн анх удаа Португал хэлтэй нутагт явагдаж буйгаараа онцлогтой. Зуны 15-р паралимпийн хөтөлбөрт шинээр каное, паратриатлоны спортууд багтсан байна. 

Олон улсын паралимпийн хороо (ОУПХ)-ны ерөнхийлөгч Сер Филип Кравен Риогийн наадам Латин Америк болон Бразилд нийгмийн эерэг өөрчлөлт авчирах хурдасгуур болно хэмээн найдаж буйгаа ярив. 

"Рио 2016 паралимп гайхалтай болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Ялангуяа тамирчдын амжилтаар энэ наадам түүхэнд үлдэх олон үйл явдлаар дүүрэн байх нь дамжиггүй. Сүүлийн хоёр жилд паралимпийн тамирчдын амжилт ямар хурдтай дээшилж буйг харахад л хангалттай. Тамирчдын амжилт цаашлаад нийгэмд эерэг мессеж өгч, өөрчлөлт рүү хөтөлнө гэж бас найдаж байгаа. Хүн бүр эрх тэгш, энх амгалан, айх аюулгүй, санаа зовох зүйлгүй аж төрж болох эерэг дэлхийг бий болгох нь бидний болоод олимпийн хөдөлгөөний гол чиг шугам юм" 

Медалийн тоогоор тогтмол дээгүүр жагсдаг ОХУ-н паралимпийн баг энэ наадамд допингийн шийтгэлийн улмаас оролцохгүй. Саяхан тэд олон улсын арбитрийн шүүхэд ВАДА-гийн шийдвэрийн эсэргүүцэн давж заалдсан боловч үр дүнд хүрээгүй. 

Риогийн паралимпод манай улс түүхэндээ байгаагүй өргөн буюу 8 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус багт буудлага, хөнгөн атлетик, хүчний гурван төрөл, байт харвааны тамирчид багтаж байгаа юм. 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.