Италид нас барагсдын тоо 159-д хүрчээ

Италийн төв хэсэгт өчигдөр үүрээр 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж,  тус улсын уулын бүсэд орших жижиг хотууд  томоохон хэмжээний хохирол амсаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нас барагсдын тоо хамгийн сүүлд авсан мэдээллээр аль хэдийнэ 159-д хүрчээ. Энэ тоог тус улсын эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа юм. Харин Италийн Ерөнхий сайд Матью Рензи 120 хүн нас барж, 368 хүн гэмтсэн хэмээн мэдээлсэн.

Уулын бүс нутгийн жижиг хотуудын байшин барилга сүйдэж, одоо ч маш олон хүмүүс ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Тиймээс нас барагсадын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.