1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ
Эдийн засгийн хямрал нүүрлээд буй өнөө үед Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран “1000 цүнх challenge” аян зарлажээ.Тэд гишүүн байгууллагуудынхаа хандиваар өнөөдөр Сүхбаатарын талбайд 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болжээ.

Тодруулбал, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх “толгой өвтгөсөн” их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа аж.

Холбогдох албаныхны мэдээлж буйгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ББСБ “1000 цүнх challenge”-д нэгдсэн бөгөөд энэхүү аяныг цаашид ч жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-08-25 07:28:18
    хорооны дарга, зохион байгуулагч нарын танил айлын хүүхдүүдэд очно, жинхэнэ тусламж хэрэгтэй айлын хүүхдүүд цөөн л байгаа байхдаа. Уг нь маш сайхан ажил байна.
  • өө 2016-08-25 02:50:42
    эмзэг бүлэг гэж давруулаад хэрэггүй ээ. чардайгаад арай ядан зүдэж байгаад нь туслаач. тэдэнд чигчийн чинээ туслахад уулын чинээ ашиг өгнө. дараагийнхнаа чирээ...