Ирландын боксчинг шийтгэнэ
Рио 2016 олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдал хүлээсэн Ирландын боксчин Майкл Конлан тоглолтын шүүлтийг эсэргүүцэж, шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгосон билээ.

Тэгвэл Ирланд боксчинг энэ үйлдлийнх нь төлөө шийтгэхээр болсон байна. Олон улсын сонирхогчийн боксын холбооны ерөнхийлөгч Чин Ко Ву түүний үйлдлийг буруутгаж буйгаа мэдэгдээд, шийтгэл ногдуулна гэдгээ мэдэгджээ. Энэ талаар AIBA-гийн ерөнхийлөгч “Дэвжээн дээрээс шүүгчдийг доромжилж, үл хүндэтгэх эрх хэнд ч байхгүй.Үүнийг яасан ч зүгээр өнгөрөөж болохгүй. Дараа дараагийн тэмцээнд ялагдсан хүн бүр ингэж дургүйцлээ илэрхийлээд байвал яах вэ. Аливаа зүйлд хэм хэмжээ байх хэрэгтэй” хэмээжээ.

Ирландын боксчин Майкл Конлан нь Лондоны олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан дэлхийн аварга боксчин юм. Тэрбээр Риогийн рингнээс алтан медаль авах гэж ирсэн хэмээн тоглолтын дараа мэдэгдсэн билээ. Майкл Конлан ОХУ-ын боксчин Владимир Никитинд ялагдсан юм.
.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine