Хүүхдийн автобусанд шалгалт хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд

08:30 цагт: Монголын Залуучуудын Өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Эвслээс Залуучуудын Иргэний Нийгмийн Хоёрдугаар чуулганыг зохион байгуулна. Чуулган Соёл Урлагийн Их Сургуулийн Оюутан театрт 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

11:00 цагт: ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр шалгалтыг зохион байгуулах гэж байна. хаана: Дүнжингарав худалдааны төв

11:00 цагт: Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулсан “1000 ЦҮНХ challenge" аяны хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, ЛГБТИ хүмүүс болоод бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв” нийгэмд үйлчлэх ТББ, Монгол дахь Гёте институтийнхэн болон кино найруулагч Б. Үйзэнмаа нар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын анхдагч гишүүд АН-ын шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ

16:00 цагт: “Cyber education center” нээлт болно Нээлтийн ажиллагаа МУИС-ийн 5-р байрны 3-р давхарт 303тоотод болно.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.