
МҮОНРТ-ийн 2ф300 мм-ийн 65 метрийн хос дулааны шугамыг шинэчлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун урд уулварыг наймдугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагаас 08 сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хаах тул иргэд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.