Ухаалаг системд шилжсэнээ мартаад байна уу даа
Ухаалаг системдээ итгэхгүй байх аваас түүнийг ашиглахын хэрэг байна уу хэмээн Замын цагдаагийн нөхдүүдээс асуумаар байна. Монгол Улсын нийслэл төдийгүй 21 аймаг цахим сүлжээнд холбогдсоноор тухайн иргэний бичиг баримттай холбоотой бүхий л асуудал эрх бухий албан тушаалтны компьютерт удам судар, албан тушаал, өмч хөрөнгө, гэрийн хаягтайгаа хадгалагдаж буй. Энэхүү мэдээллийн санг хамгийн ихээр, өдөр тутам ашигладаг газруудын нэг нь аймаг, нийслэлийн Замын цагдаагийн хэлтэс, тасгууд.
 
Гэвч замын цагдаа нар тэрхүү цахим сүлжээнд хадгалагдсан мэдээлэлд итгэдэггүй, жолооны цахим үнэмлэхийг зөвхөн өөрсдийн нүдээр харж, хурууныхаа өндгөөр мэдэрч гэмээнэ санаа нь амардаг бололтой юм.
 
Эсвэл ухаалаг системд шилжсэнээ мартчихаад заавал зургийг нь харж, амьд бодь галтай нь тулгаж гэмээнэ баараггүй гэж санадаг байх.
 
Тэгээд ч манай улсын Үндсэн хуульхийгээд иргэнтэй холбоотой хууль тогтоомжид “Монгол Улсын иргэн нь бичиг баримтаа биедээ заавал авч явна” гэсэн зүйл заалт байдаггүй. Нөгөөтэйгүүр, халаасны хулгайн асуудлыг Хятад шиг төгс зогсоож чадаагүй учраас иргэд аль болох бичиг баримтаа биедээ авч явахгүйг хичээдэг. Гай таарч алдчихвал дор хаяж 10 хоног ажлынхаа дундуур гүйж хөөцөлдөх хэрэгтэй болдог.
 
Энэ мэт асуудлыг шийдэх үүднээс ухаалаг системд шилжүүлсэн бус уу. Ингэж асар их хэмжээний төсөв хөрөнгө зарж байж нэвтрүүлсэн ухаалаг системийн ачаар монголчууд ТҮЦ машинд хурууныхаа хээг уншуулаад л бүхий л лавлагаа мэдээллээ авдаг болсон. Тусгай нууцлал бүхий цаасан дээр хэвлэгддэг учраас хэн нэгэн өөртэйгөө холбоотой муу муухай саар мэдээллээ засч янзлаад хэвлэх боломжгүй.
 
Ийм атал цагдаа нар заавал жолооны үнэмлэхээ биедээ авч явахыг шаардаж, байхгүй гэвэл торгоно гэж дайраад байгаагийн учрыг гайхаад олохгүй юм. Бид хааяа гэрээсээ гарахдаа хэтэвчээ мартах, цүнхээ солиод гарахдаа жолооныхоо үнэмлэхийг анзааралгүй үлдээчихдэг гэмтэй.
 
Ийм тохиолдолд цагдаа нар машины дугаар эсвэл тухайн иргэний регистрийн дугаараар хөөгөөд жолооны үнэмлэхтэй эсэхийг нь мэдэж болох байлтай. Эдүгээ замын цагдаа нарын ашиглаж буй техник тоног төхөөрөмж дэлхийн жишигт очсон. Бүсэндээ зүүж яваа автомат машинаа ашиглаад жолоочийн талаархи мэдээллийг авч, алдаа гаргасныг нь торгож болоод байгаа юм чинь нэг удаа жолооны үнэмлэхээ мартсан нэгнийг замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргаагүй бол мэдээлэл рүү нь орж танилцаад жолоо барих эрхтэй байх аваас торголгүйгээр явуулчихаж болмоор доо. Иргэний болоод жолооны үнэмлэхийг цахимжуулсны цаад утга учир нь ердөө энэ.
 
Эсвэл манай замын цагдаа нар бүсэндээ зүүсэн багажаа тэр бүр ашиглаж чаддаггүй юм болов уу. Асуудлыг бас өөр өнцгөөс харжболно. Бүх зүйл ухаалаг системд шилжин иргэдийн ухамсар тэр хэрээр сайжирч, замын хөдөлгөөнд оролдох үедээ алдаа гаргахгүйг хичээх болсноор Замын цагдаагийн газрын улсын төсөвт нийлүүлдэг мөнгөний хэмжээ багасч, cap, жил, улирлынх нь төлөвлөгөө тасрах дээрээ хүрч балардаг болоод өчүүхэн жижиг дутагдалд ч торгууль ногдуулах үүрэг даалгаврыг дээд газраасаа авдаг юм болов уу. Эсвэл хэдэн иргэнд торгууль торгууль ногдуулснаараа өрсөлдөж, үнийн дүн өндөр хувьтай нь байгууллагынхаа аварга болдог юм болов уу. тэгвэл үнэнээ л хэл л дээ. Жолооч нар ойлгоно.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • o 2017-02-07 14:30:13
    ÿã çºâ.Àðä áèäíèéã òºðººñ ¿ðãýëæ ë çîâîîõ,àìàð çàÿàã íü ¿ç¿¿ëýõã¿é áàéõ àðãà õýìæýýã ºð
  • Ariunbold  2016-08-25 13:40:30
    zamiin tsagdaagiin negdsen shalgaltaar 1 tsagdaa teden mashin jurmiin hashaand hii gesen uureg ugdug l yum blee tegeheer deerees n ugdug tushaalar l bh
  • mongol 2016-08-25 12:27:18
    Батбаатар гуай юунд уурлаад байгаа юм бэ? Зөв л юм бичсэн байна ш дээ.
  • Зочин 2016-08-25 11:48:12
    заваан
  • Zochin 2016-08-25 11:11:10
    Irgen chuluunii zob zamiin huuli bas l zob gehedee huuliig oirchilj bolno shuu dee oorchloh heregtei
  • Batbayar 2016-08-25 03:08:23
    irgen batbaatar ch geh shig. uuruu tsagdaa yum bna l da. chuluun zuv l bichsen bna sh de. irgenii unemleh biedee avch yavaa tohioldold yagaad bolohgui gj...
  • Батбаатар 2016-08-25 02:39:00
    Иргэн Ч.Чулуун та өөрөө ЗХАБТХуулиа нэг уншиж үзвэл яасан юм бэ. Үүнийхээ дараа юу бичихээ шийдээч. Замын цагдаа нар бол хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс шүү дээ