Б.Эрдэнэбат: Грект хэрэгжүүлсэн “Стэндбай” хөтөлбөр үндсээрээ буруу байсан
МУИС-ийн багш, эдийн засагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Эдийн засгийн хямралын тухай хүн болгон ярьж байна. Эдийн засагчдын зүгээс ч өөр өөрсдийн гаргалгааг гаргаж байх шиг байна. Таны хувьд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Хамгийн эхэнд энэ хүндрэл юунаас үүссэн бэ, гэдгээс эхлээд ярих хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй байдал нь Монгол Улсын 10 жил явж ирсэн уул уурхайн эдийн засагт тулгуурласан замналтай холбоотой. Хэт хараат. Уул уурхайн замналаар явж ирэх нь ухамсартай шийдвэр байв уу, эсвэл урсгалаараа гарсан шийдвэр үү, өөрөөр жолоодох хэрэгтэй байсан уу гэдгээс асуудлыг ярьж эхлэх ёстой байх. Монгол Улсын эдийн засгийг уул уурхайн салбар маш хурдацтайгаар өсгөсөн. Маш олон хүмүүс дэлхийн баячуудтай мөр зэрэгцсэн. Нийгмийн тодорхой хэсгийн амжиргаа 10 жилийн өмнөхтэй харьцуулахад сайжирсан. Гэхдээ уул уурхайн өсөлтийн үр шимийг огт хүрээгүй хүмүүс байна. Уул уурхайд тулгуурласан эдийн засгийн онцлог нь энэ. Орлогын тэгш биш байдлыг бий болгодог. Уул уурхай нэг их ажиллах хүч шаардаггүй. Тэр утгаараа тодорхой хүмүүс үр ашгаа өгнө. Үүний жишээ тухайн уул уурханй компанийн лицензийг тодорхой хүмүүс  л эзэмшдэг. Нэг үгээр бид хэн азтай, овжин, түрүүлж шийдвэр гаргасан нь хождог эдийн засгийн тогтолцоогоор явж ирлээ. Ингэж явсаар уул уурхай манай эдийн засгийн маш том хэмжээг эзэлсэн, номер нэг болчихсон. Уг нь уламжлалт эдийн засаг нь мал аж ахуй, аж үйлдвэрийн салбар /1990 оны дундуур маш их хувийг эзэлдэг байсан/ шүү дээ. Гэтэл манай эдийн засагт уул уурхай ТЭРГҮҮЛЖ байна. Мөн уул уурхайн эдийн засгийн хурдацтай хөгжлийн үр шимээр өндөр орлоготой болсон хүмүүсийн хэрэгцээгээ хангаж байгаа жижиглэн болон бөөний худалдааны салбарууд эдийн засагт хоёрдугаарх байр суурийг эзэлж байна. Дараа нь манай уламжлалт салбарууд орж байна.
Гэтэл эдийн засгийн жолоодож байсан зүтгүүр уул уурхайн салбарын түүхий эдийн ханш уначихлаа. Уул уурхайн салбар бол өсч уруудахдаа амархан. Одоо бид уруудах үеийнх сөрөг нөлөөг нь одоо амсаж эхэлж байна. Эерэг нөлөөг нь тодорхой хугацаанд амсчихсан. Сөрөг нөлөөллийн улмаас үнийн уналт түүнтэй холбоотой төсвийн орлого тасалдаж, төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтууд танагдаж байна.

-Төсвийн орлого тасалдаж, хөрөнгө оруулалт танагдсан энэ үед цаашид ямар замаар эдийн засгаа өөд татах хэрэгтэй вэ?

-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямралтай тэмцэж ирсэн аргууд нь дандаа түр хугацааны өнөөдрөө аргацаасан шийдлүүд байсан. Засгийн газраас янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Гэвч эдгээр нь маш өндөр өртөгтэй, эдийн засагтаа бүрэн тусгалаа олоогүй хөтөлбөрүүд байсан. Энэ хөтөлбөрүүдийн үр шимийг зөвхөн Засгийн газрын ивээлд багтсан төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд л үздэг. Нийт эдийн засагт ашгаа өгдөггүй. Ийм маягаар эдийн засгаа додомдооод яваад байсан. Тэр нь эргээд маш их хэмжээний өр зээлэнд оруулчихдаг. Олон улсын зах зээлээс болон дотооддоо маш их хэмжээний хөрөнгийг татаад авчихдаг. Нэмж авах гэхээр аль хэдийн авчихсан учраас бидэнд гадаад дотоод нь аль аль нэгдүгээрт, итгэддэггүй хоёрдугаарт, дахин хөрөнгө байхгүй болчихдог. Эдгээр зүйлүүдийг бид эрэлтийг дэмжсэн бодлого гэж яриад байгаа юм. Нийт эдийн засагт худалдан авалтыг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Гэтэл орон сууцны худалдан авалтыг дэмжээд хүмүүс орон сууцтай болоод зээлэндээ мөнгөө төлөөд ирэхээр өөр зүйл худалдаж авах чадамжгүй болж байгаа юм. Ингэснээр үзвэр, үйлчилгээний газруудын орлого саарч эхэлж байгаа юм. Нэг газрыг нь дэмжээд нөгөө газрыг нь унагасан бодлогууд хэрэгжүүлж ирсэн.

-Тэгэхээр цаашид яах вэ. Гарц л хайгаад байгаа шүү дээ?

-Бид яах ёстой байсан бэ, гэхээр нийлүүлэлтээ дэмжих ёстой. Эдийн засаг бол эрэлт нийлүүлэлтийн суурин дээр бүрэлдэн тогтдог. Бид эрэлт талаа дэмжсэн. Харин одоо нийлүүлэлтээ дэмжих ёстой. Монгол Улсын ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ бусадтай өрсөлдөхөөр нийлүүлж чадах чадварыг ярих ёстой. Нэгэнт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан тохиолдолд бусадтай яаж өрсөлдөх вэ гэхээр үйл ажиллагаа явуулах орчин хэрэгтэй. Тэр орчинг дэмжих авлигагүй орчин хэрэгтэй. Мөн маш чадварлаг, бүтээмж өндөртэй ажиллах хүч хэрэгтэй. Ажиллах хүчээрээ өрсөлдөх хэрэгтэй болж байна шүү дээ. Хамгийн нэгдүгээрт авлигатайгаа тэмцэх ёстой. Хоёрдугаар ажиллах хүчээ бэлтгэх хэрэгтэй.

 -Шийдвэр гаргагчдын түвшинд “Стэнд бай” хөтөлбөрийг сонгож хямралыг даван туулах тухай ярьж эхлээд байна. “Стэнд бай” эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах болов уу?

-Манай улс хэд хэдэн удаа олон валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Африкийн хөгжиж байгаа улсууд тус байгууллагын тусламжийг авдаг л даа. Тэр улсууд энэ хөтөлбөрийн авснаараа эерэг сөрөг ямар асуудлууд байв гэх судалгаанууд байна. Хэн хөтөлбөрийн хэн хэрэгжүүлдэг вэ, хэрэгжүүлсэн хүмүүстэй нь хэрхэн харилцдаг вэ гэх мэт судалгааны ажлууд байдаг. Алдаа дутагдалыг давтахгүй байх хэрэгтэй. Эдийн засгийн бие даах чадвар алдагддаг. Бусдын эрхэнд гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт, ОУВС-гийн хамгийн сүүлд Грект хэрэгжүүлсэн “Стэндбай” хөтөлбөр үндсээрээ буруу байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. ОУВС-гийн хөтөлбөрүүдийг ерөнхийд нь үзвэл тухайн хэрэгжүүлсэн улсуудын эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөсөө буурсан дүгнэлт гарсан. Хоёрдугаарт, ОУВС-гийн оролцоо тухайн улсын дотооддоо хуулиа дээдлэх дэг журмыг алдагдуулж, ардчилалд сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн. Энэ байгууллага өөрийн гэсэн дотоод бодлого, сонирхолтой. ОУВС-д ажиллаж байгаа хүмүүс ч өөрийн гэсэн хувийн эрх ашигтай хүмүүс байдаг. Тэгэхээр энэ байгууллагаас өгч байгаа мөнгө, төр, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөнд автах вий. Юм л бол зээл тусламж хүсээд байвал бидний дотооддоо бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, хариуцлага тооцох тогтолцоо алга болно.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2017-05-22 08:17:52
    Энэ хөтөлбөр нь манайд уг нь хэрэгггүй дээ.Адилгачид улам л гаарсаар................??????????????????????
  • Onoliin nukhur 2016-08-27 16:35:39
    Praktik deer ajillaad uzchikh ehleed . Surguuliin oyutnii shireenees bagsh bolson tegeed khoosin tseej nomnoos chini uur shu. Khudlaa ikhmedeh tsarailakhaa boli...
  • Haramsaltai baina 2016-08-25 20:58:22
    Bid afrikiin araas orjee. OYBS tai hamtraad ediin zasag osson uls hobordoo. Golduu uruuddgag. Sorry bid aldaatai bodlogo jabuuljee geed tailangaa haagaad bolloo...
  • Ediin zasahch mongold baihgiu 2016-08-25 16:59:52
    Eem mergejiltei gej heleheesee icheh heregtei. Afrikiin araas oruulsan humuust ehleed hatiutslaga uuruul.
  • Зочин 2016-08-25 09:39:39
    Гавьяат эдийн засагчид, хуульчдын тоогоор манай улс дэлхийд нэгдүгээрт ордог гэсэн, үр дүн нь энэ, тэгэхээр шагнал авсан нь эсвэл өгсөн нь ичих үү, ичихгүй юу
  • dash 2016-08-25 07:57:27
    Mash zov yarij baih shig sanagdah yum
  • Jk 2016-08-25 07:50:05
    Tegeed standby yagaad bolohgui gej heleegui l bn. Grek grek geed bx yum Mongoliin nuhtsul uur shdee
  • Иргэн 2016-08-25 06:37:55
    Дампуурсан Грекийн араас орох нь дээ!
  • ИРГЭН 2016-08-25 05:15:03
    ОЛОН УЛСАД ТАНИГДСАН, НЭР ХҮНДТЭЙ ЭНЭ ЭРДЭМТНИЙ ҮГИЙГ ТӨР ЗАСАГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ. мАНАЙ ЭДИЙН ЗАСАГЧИД ЭНЭ ХҮНИЙ ХЭМЖЭЭНД ХҮРЭХ МӨН Ч ХОЛ БАЙНА ДАА,
  • зүчмн 2016-08-25 03:21:45
    бас нэг Элбэгээ шиг хоосон цээж.
  • Zochin 2016-08-25 02:31:06
    Onovchtoi todorhoi heljee