Ардын нам ард түмэндээ томоос том “салаавч” өглөө

Магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр Монгол Улсаа “МАН”-дуулж, аз жаргалтай хотод амьдруулах тухай үлгэр ярьсаар гарч ирсэн МАН- ын Засгийн газар эхний шалгалтад бүдэрлээ. МАН бол зүүний чиглэлтэй нам. Тэр ч утгаараа бүтээн байгуулалт гэхээс илүүтэй халамжийг гол чиглэл болгож ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд улс оронд том том бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл хөгжсөн ч иргэдийн гарт очдог бэлэн мөнгө зарим талаараа хасагдсан учраас халамжаа санасан иргэд хуучин сонголтоо хийсэн гэдгийг олон талын судалгаа харуулдаг юм билээ.
 
Өөрөөр хэлбэл, ард түмэн хэтэрхий богино ой санамжтай. Тэдэнд маргаашийн сайхан амьдрал бус өнөөдрийн бэлэн мөнгө л чухал учраас МАН-ын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хууртаж, тус намаас нэр дэвшсэн “бор халзан хонийг” хүртэл ялуулж байлаа. Шуудхан хэлэхэд, 20 жил халамжлуулснаа л санагалзаж МАН-ыг дэмжсэн.
 
Гэвч монголчууд хууртчихаж. Эхчүүд, хүүхдүүдэд их хэмжээний мөнгө тарааж, оюутан нэг бүрийг тансаглуулах тухай үлгэрт нь итгэж байснаа тэд хоёрхон сарын дараа ойлгож байна. Энэ намын төлөө санал өгсөн ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг маань бууруулж, тэтгэвэрт гарах насыг урагшлуулчих болов уу хэмээн итгэж байсан биз. Дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцжуулах тухай сайхан ярианд нь ямар олон гэр бүл хууртсан бол. Эхчүүдийн халамжийн мөнгийг нэмэх, хүүхдийн мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх тухай амлалтад олон ч ээжүүд хууртсанаа хэтэрхий хожимдож ойлгож байна. Улсын төсөв хоосорч, улс орон дампуурсан тухай сүржин мэдэгдэл хийснийхээ дараа тэд “МАН”- дуулах мөрийн хөтөлбөртөө тусгасан бүх зүйл заалтынхаа эсрэг ажил хийхээр болсноо зарлав.
 
 

Алтадсан өрөө, албан тушаалд хэмнэлт гарсангүй


Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Засгийн газарт өргөн мэдүүлсэн 2016 оны Төсвийн тодотгол дандаа хасч танана, халамжийг үгүй болгоно, зогсооно гэсэн заалтууд оржээ. Тэр нь дандаа иргэдэд чиглэж байсан хөтөлбөр, халамжийн бодлогууд. Төрийн албаны тансаглалыг зогсоох тухай заалт ганц, нэгхэн байгаа. Мэдээж үр ашиггүй халамжийг зогсоож, зорилтот бүлгээ тойглох зарим санааг нь буруутгах аргагүй.
 
Харамсалтай нь, тэдний ам ажил хоёр алд дэлэм зөрчихөж. Хотын дарга Су.Батболд нь алтаар чимэглэсэн албан өрөөндөө арабын шах шиг тухалчихсан суугаа зураг цахим ертөнцөөр нэг цацагдав.
 
Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөнөөс 100 хол давсан тансаг өрөөндөө сувинер дүүртэл өрчихөөд, малийж суугааг нь харахаар улс тэгтлээ хямарчихаагүй юм шиг санагдах юм. Ж.Эрдэнэбат сайдын өрөөг ч гэсэн Ч.Сайханбилэгийн сууж байсантай харьцуулахад хол давсан тансаг харагдах аж. Албан өрөөндөө засвар үйлчилгээ хийж, алтадсан багана босгож тансаглах тэднийг харахаар бид тэгтлээ хямраагүй юм биш үү хэмээн асуумаар.
 
Нөгөө талаар, МАН-ынхан албан тушаалын томилгоог өнгөрсөн өдрүүдэд хэтэрхий хайнга хийлээ. Гарын үсэг зурах ч эрх мэдэлгүй бэлгэдлийн төдий дэд сайдын орон тоог нэмсэн нь худлаа биш. Бүр нөлөө бүхий улстөрчийн нөмөрт явдаг бүсгүйд зориулж шинэ агентлаг хүртэл нэмсэн тухай яриа цахим ертөнцөд эрчээ аваад байгаа. Үнэхээр л улсын төсөв хоосорч, улсаараа дампуурч байгаа бол энэ тансаглал, ур ашиггүй албан тушаал хэнд хэрэгтэй гэж. Дэд сайдын албан тушаалд сууж буй хүмүүс хэдэн төгрөгийн хангамж, машин, цалин авахыг тооцоод үзвэл 800 мянган хүүхдэд өгч буй 20 мянган төгрөг дэргэд нь юу ч биш байлтай.
 

Ядарсан түмэндээ барьж буй МАН-ын гэнэтийн бэлгүүд

 
МАН-ын 2016 оны бүх шатны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийг тоймловол иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоох тухай тусгасан. Цаашлаад. хүүхэд бүрт мөнгө өгнө, эхчүүдийн халамжийг нэмэгдүүлнэ, оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, гурваас дээш хүүхэд нь сурдаг бол төрөөс бодлогоор халамжилж, оюутан залуус сургалтын зээл авч суралцах орчныг бүрдүүлнэ, дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болгоно, татвар нэмэхгүй, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, тэтгэвэрт гарах насыг наашлуулна гэх мэтээр цуварч өгнө. Ахмадууддаа Ач санах, Насны хишиг олгох гэх мэтээр бялууртал уран үгээр тогложээ.
 
Гэвч, энэ оны төсвийн тодотголд дурьдсан заалтууд мөрийн хөтөлбөрөөсөө 360 градус өөр. Тухайлбал, ахмад настнуудын хүсч хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг зогсооно. 15 жилээс дээш хамт амьдарсан настнуудын нэг нь нас барлаа гэхэд үлдэж ходорсон нь насан эцэслэх хүртлээ тэтгэврийг нь авах эрхзүйн орчныгбүрдүүлсэн энэ хуулийг хэрэгсэхгүй орхисноор ахмадуудыг асрах, ач санах мөрийн хөтөлбөрөөсөө татгалзлаа.
 
Цаашлаад хүүхэд бүрт олгож байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгох буюу нийт хүүхдийн 60 хувьд олгохоор болж, мөрийн
хөтөлбөр нь хог дээр гарав. Орон сууцанд амьдардаг гэртээ хөргөгч, гаднаа машинтай бол таны хүүхэд энэ мөнгийг авч чадахгүй гэсэн үг. Оюутан бүрт олгож байсан 70 мянган төгрөгийг мөн л төсвийн тодотголоор зогсоохоор шийдсэн. Татвар нэмэхгүй хэмээн амлаж байсан тэд Хувь хүний орлогын албан татварыг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр үе шаттай нэмэхээр болж байна.
 
Ингэснээр ажилчдынхаа цалинг дөнгөн данган тавьж буй олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил дампуурлаа зарлаж, бидний авдаг цалин багасах нь. Архи, тамхинаас татвар авах нь буруу хэмээн Үүл баатрын эсрэг дайн зарлаж байсан МАН-ынхан нэгхэн жилийн дараа эсэргүүцлээ мартаж орхиод архи, тамхины онцгой албан татварын хэмжээг 20 хувь хүргэчихлээ. Таны унаж буй машин приус, Ланд-200 байхаас үл хамаарч зөвхөн үйлдвэрлэсэн оноос нь хамаарч татварыг нь нэмэв.
 
Мөн хөдөлгүүрийн багтаамж өндөр / 4500 смЗ / машин унадаг бол дахиад л хохирч, мөн л татвар нэмж төлнө. Сургалтын төлбөр гурван сая давчихаад байгаа энэ үед оюутан залуус автобусны хөнгөлөлт эдлэх эрх нь Ардын намын буянаар алга болж байна. Төрийн өмчийн компанид ажилладаг 30, 60 сая төгрөгийн цалинтнуудаас гадна төрийн албан хаагчид мөн л цалингаа хасуулах нь.
 
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг залуусын тэтгэлгийг МАН зогсоолоо. Насаараа төрд ажиллаж, шохой идсэн багш, үхэл амьдралтай өдөр бүр тэмцэж буй эмч нарын 36 сарын цалинтай тэнцэх урамшууллыг зогсоож, ядарсан ард түмэндээ гэнэтийн бэлэг бэлджээ.
 
Ямар хэмнэлт гэхээрээ тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулан тамлаж, бүр болоогүй 36 жил төрд ажилласных нь төлөө шийтгэж байгааг ойлгох аргагүй. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлгийг 2019 он хүртэл хойшлуулахаар оруулж ирсэн ч энэ хөтөлбөрийг зогсоохгүй гэж шийджээ. Арга ч үгүй. Гадаадад сурдаг залуусын дийлэнхи олонхи нь ардын хүүхдүүд биш албан тушаалтны хүүхдүүд учраас тэднийг хоолноос нь салгаж төвдөхгүй биз.

Хатуухан хэлвэл, халамжаа санасан монголчуудад салаавч өгчихлөө. Хамгийн зальтай нь энэхүү хэмнэлт таналтыг МАН дандаа түр зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөх жил эргэж сэргээгээд л нэг жилийн хугацаанд бялууртал нь мөнгөөр угжина гэсэн үг. Нүүрс, алт, орд газраа барьцаалаад ч болов түр зогсоосон хөтөлбөрөө түргэхэн шиг хэрэгжүүлж эхэлнэ. Гурван жил чардайтал бүсээ чангалсан монголчууд нэг жилийнх нь мөнгөнд атга чихэр авсан хүүхэд шиг л баярлаж, ахиад Ардын намд санал өгөхийг тэд тооцоолсон нь дамжиггүй

 
Харин эсэргээрээ цалингийн, малчны зээлтэй аав ээждээ дарамт болохгүйгээр зээл аваад суралцах боломжийг олгож байсан “Сайн оюутан” хөтөлбөрийг тэд зогсоожээ. 10 хувийн хүүтэй зээл авч байсан малчдын өмнөөс ардынхаа төлөө ажилладаг нам нь томоос том “салаавч” өгчихлөө.
 
МАН-ын энэхүү халамжийг танах тухай бодлого хасах танах бүлгээ олж чадсангүй. Шүүгчийн цалинг бууруулах, оюутны 70 мянга, 30, 60 саяын цалинтнуудыг эс тооцвол ядарсан ард түмний амьдралд бага ч болов нэмэр тус болж байсан халамжийн боддогуудыг зогсоож байна. Хатуухан хэлвэл, халамжаа санасан монголчуудад салаавч өгчихлөө.
 
Хамгийн зальтай нь энэхүү хэмнэлт таналтыг МАН дандаа түр зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөх жил эргэж сэргээгээд л нэг жилийн хугацаанд бялууртал нь мөнгөөр угжина гэсэн үг. Нүүрс, алт, орд газраа барьцаалаад ч болов түр зогсоосон хөтөлбөрөө түргэхэн шиг хэрэгжүүлж эхэлнэ. Гурван жил чардайтал бүсээ чангалсан монголчууд нэг жилийнх нь мөнгөнд атга чихэр авсан хүүхэд шиг л баярлаж, ахиад Ардын намд санал өгөхийг тэд тооцоолсон нь дамжиггүй.
 
Юутай ч хямарсан ард түмэнд дахиад гурван жил бүсээ чангалахаас өөр сонголт үлдсэнгүй. Ямар үр тариална түүнийгээ хураадаг гэгчээр ямар сонголт хийсэн түүнийхээ үр шимийг хүртэж суухаас өөр сонголт алга даа.


Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-30 17:01:45
    xa xa odoo yaahaw dee oorsdool songoson sh dee daraa n neeh yaagaad bgaa n medegdehgui muulaad l bolichoooch zugeeer l hohi n biz deee tegeed bolooo
  • зочин 2016-08-30 13:07:01
    МАН-н амлалт ард тvмнээ хямралд оруулж хууран мэхлэв. Удахгvй жагсаалдах нь дээ. Албан тушаалын барьцаанд зуун саяаас хоёр тэрбум авдаг гэж сонслоо.
  • хэрлэн 2016-08-30 11:28:13
    МАНгаруудаа олон жил төрд ажилласан төрийн албан хаагч нарт тэтгэвэрт гархад нь өгдөг 36 сарын тэтгэмжийг хасч байхаар дарга нарын тансаглалаа зогсоо, хүүхдийн ...
  • Дорж 2016-08-28 12:22:26
    нийгмийн даатгалын мөнгийг шбыуи НДГ аас авъя Тэд бүгд байртай машин шох орон тоотой бас нормын хувцастай хүн худлаа үхүүлээб мөнгө авдаг
  • зочин 2016-08-28 06:01:57
    арай л биш ээ.ам ажил нь таг зөрөх нь...төрд гараа л бол ард түмэн юу ч биш.. 3 хан сая иргэдээ аятайхан амьдруулах арга чарга өөр алга уу .............
    • Zochin 2016-08-29 00:44:30
      Oorsdoo aytaihan amirdahaa bodol doo ulsiig bid nar oorsdoo tejeej hogjuulehees jungaa nar orj ireed ugjihgui shdee. Joohon bod l doo
  • Иргэн 2016-08-28 05:51:02
    Хөгийн муу арчаагүй нам задраасай. хэт их олонх дотроо задардаг даа. ийм л хөгийн новшнуудыг сонгосондоо ард түмэн харамсах болно доо.
  • 2laa har heree 2016-08-28 05:11:55
    AN nam chin huuhdiin mongiig toforhoi bulgiin huuhduuded buten jil olgoh mongo ulsiin tosovt suulgachaad songuulias bolj buh huuhduuded hagas jild taraasan
    • Anaa 2016-08-28 19:54:51
      Ter ued mungu hevneh zailshgui shaardlaga baisan uu Baisan MAN booj uheh geed l eserguutseed baisan bizde Odoo genethen Munguguigee medej gene
  • Зочин 2016-08-28 04:48:01
    Өөрсдөө сонгоод гоншигнож байдаг ийм л дорой ард түмэн .Мөнгө төг өгнө тэтгэмж халамж өгнө гэж хууртаад
  • Burhand guilt  2016-08-28 03:10:15
    Ee burhan min ta mini baidag bol ene offshorchdiig gadna bgaa munguu butsaagaad uuruu bariad irtel ni haraal hiij gesgeej uguuch... ARD TUMEN
  • Хууран мэхлэсэн хэргээр сонгуулийг хучин 2016-08-27 15:32:08
    Дээрдуулдэггуй юмаа гэхэд дордуулдаг нь яаж байгаа юм нэмж огч чадахгуй юм хасаж битгий тэнэгт МАНгаруудаа чадахгуй бол наад засгаасаа огцороод гишуунээсээ сайн...
  • ºíºð òîãòîõ  2016-08-27 14:01:55
    Ñàéí ìóó õýëýãäýæ, àëäàæ îíîð ÿâñàí÷ ÌÀÍ ºíººäðèéã õ¿ðòýë ÌÓ-ûã àâàà ë èðñýí. Ãýòýë 4 æè
  • ºíºðòîãòîõ 2016-08-27 13:52:41
    Àðäûí íàìûíõàíû öóñàà óðñãàí áàéæ àâ÷ èðñýí òóñãààð òîãòíîëûã 4 æèëä àëäàæ áàéãàà ÀÍ-ä
  • Арчаагүй 2016-08-27 13:28:19
    МАНийнхан 2010 оноос хойш эвгүйтээд ирэхээрээ баахан халамжийн мөнгө тарааснаас эхэлсэнг бүгд мэдэж байгаа ш дээ. Тэр өр нь явсаар байгаад өдийг хүрсэн.
    • Иргэн 2016-08-28 05:52:15
      тийм шүү, тэгсэн хэрнээ АН өрөнд оруулчихсан юм шиг ичих ч үгүй хуцаж байна. Арчаагүй хөгийн шалчигар новшнуудыг ИТХ-аар сонгосон. энэ нам ер нь бүтэхгүй ээ
  • bi 2016-08-27 04:21:52
    Bugdiig ni horongiig ni huraagaad buud
  • Хөх тэнгэр  2016-08-26 08:42:33
    Энэ цаг үе дор МАНАН-н энэ их өрнөөс гарахын тулд ,эх орон тусгаар тогтнолоо аврахын тулд бид бүсээ чангалахаас өөр арга байхгүй,тэнгэр мэд......
  • Bayar 2016-08-26 01:51:01
    Bi 2012 oni songoltondoo mash ih haramsdag.
    • Zochin 2016-08-27 03:15:31
      Hutcbaa, busshihgui daa, harin ard tvmen 2016 oni songoltondoo mash ih haramsaj baina.
  • Zochi  2016-08-25 12:07:35
    odo urgelj hasna ,tanana gej ard tumendee buu gai bolooch.ard tumen iim bolgoogui.MANAN shuu dee.ard tumen tuildaj bna.MAN bur ard tummee hog deer gargah ni.
  • Балт 2016-08-25 11:43:32
    Б.Өнөртогтох гэгч улс орноо гэсэн сэтгэгдлээр бус, зүгээр суугаад мөнгө авъя гэсэн хонцын хандлагаар энэ мэдээг тавьсан байна. Лав гадаадын тагнуул байх аа ...
  • Цэрэг эр 2016-08-25 09:37:18
    Бидний цалин тэтгэмжийг хасдаг буруу даа. Хамгийн сүүлийн арга хэрэглэж байх шив дээ? Ард түмэн дэнслээд өгнөө
  • Монгол 2016-08-25 09:37:11
    Өнгөрсөн засгийн газар улс орны эдийн засгийг самарсан гэдгийг хэн хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа
  • 14 2016-08-25 09:19:53
    Ийм л юмнуудыг бид сонгож дээ, хар толгойгоо цохиж байгаа нь хэд байгаа бол. Лав тэтгэврийн нас ойртсон бол шууд харвах хэмжээнд хүрлээ шүү. Та нар шиг цатгалан...
  • hi 2016-08-25 08:45:53
    НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАОАТ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНАА, АЖ АХУЙН НЭГЖ АМЬДРАХ АРГА ҮГҮЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА
  • зочин  2016-08-25 08:40:17
    Арай үгүй байлгүй дээ. Дахин хэзээч босохгүй булшны нүхээ л ухаж байгаа хэрэг шүү дээ. Хашир улс төрчид олон байгаа сан.
  • зочин 2016-08-25 07:38:57
    АН намын баячууд ард түмэн бидийг тавлаж байна. Өөрсдөө мөнгө ихтэй очих улс оронтой хүмүүс шүү дээ Тэд улс орныг ийм хүнд байдал оруулсан шүүдээ.
  • й 2016-08-25 07:04:23
    Одоогийн нөхцөл байдал ийм л байна
  • irgen 2016-08-25 06:49:01
    zuv bodlogo bid demjij bna tegj baij l galt tergiig tsaash hudulguhuus uur argagui bolgoson shu dee
  • зочин 2016-08-25 05:54:43
    40 жил төрдөө үнэнч зүтгэсэн хүн 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч, төрд ажиллагүй тамирчин 1 медал аваад насан туршдаа 5-10 сая төгрөгөөр сар бүр тэтгүүлж суух...
    59.153.113.47
    Мэдэгдсэн Хариулах
    • Х 2016-08-25 08:47:43
      Хэн юм байдал оруулсан бэ хоёр нам шүү дээ үнэтэй казино зочид буудлаар хэн явлаа хэн их хэмжээ мөнгөр мөртэй тоглоо бусад идсэн тансаглал ард түмэн төлөх ёсгү...
  • төгс 2016-08-25 05:23:15
    МАН нам байх үед харин өлсөж ядарч үзээгүй шүү. Одоо өр хямарлаас гарах тухайгаа л бодох хэрэгтэй Бид ойлгож байна. Ажлаа л сайн хийхэд ард түмэн бидний оролц...
    • Zochin 2016-08-27 03:20:30
      Hutcdag hulgaich yag odoo MAN chamaig olsgoj yadruulah geed baigaag hen ruu hudlaa chiheh geed baina, tcag chin ebdersen baina tenegee.
    • мййсйш 2016-08-25 07:27:56
      Ходоодондоо тархитай хүмүүс
  • иргэн 2016-08-25 05:18:54
    ОДОО Л ЭДИЙН ЗАСГАА АНХААРЧ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ МОНГОЛ ОРОН МААНЬ ГРЕК ШИГ БОЛНОО. хАРИН Ч ОРОЙТООД БАЙНА ШҮҮ. аЛЬ Ч НАМ ГАРСАН ЭНЭ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
  • Зочин 2016-08-25 05:16:03
    Өнөөгийн нийгэмд халамжийн хэлбэрээр мөнгийг хэтэрхий хавтгайруулж өгсөн нь буруу шүү дээ. Энэ байдалд нь бид дасчихаад хаслаа гээд шүүмжлээд байж болохгүй.
  • бодит 2016-08-25 04:41:44
    Хүмүүсээ өнөө маргаашаа битгий хараачээ.өмнөхийн алдааг засах НЭН түрүүний алхам.1 жил 2 жил ард иргэдээрээ хэмнэлт хийж өрнөөсө ө гарах нь жухал байна.
    • 1111 2016-08-28 20:06:28
      Hen ur tavisan uym be Zeel avsan Choijilsuren met n Zeelee tulchihud bolood yavchihna Hu nam Avsan zeelee bidnii karmanaas gargah gej zamaa zasaj bna
    • мййсйш 2016-08-25 07:29:19
      Алдаа засах нэрийн дор авдараа дүүргэнэ наадуул чинь. Тэгээд сурчихсан юм.
      • 1111 2016-08-28 20:09:36
        Yag unen Iddeg uudag n homsdood irsen ch bj magad Hoshigruulj Bidnii busiig l changaruulj bga bolohoos Uursduu heveer l tansaglaj idej uuna shuu de
    • Зочин 2016-08-25 04:54:29
      Өнөө маргаашаа харах тэнхэлгүй хүмүүс хичнээн байдгийг та мэдэхүү.50 хүрээд 5 хан жилийн дараа тэтгэвэрээ авнадаа гээд хүлээж суугаа хүнд 1 жил ч урт байдгийг ...
      • зОЧИН  2016-08-25 05:05:14
        эНЭ ХЭМНЭЛТЭЭС ӨРНӨӨСӨӨ ГАРЧИХДАГ БОл , БАЙНА ДААНЧ ГАРЧ ЧАДАХГҮЙН ХАРАМСАЛТАЙ 50 настай хүнд ажил олдох уу Хүүхэд, өндөр настны талаархи хатуу бодлого байна.
  • Зочин 2016-08-25 04:07:42
    Олон төрлийн бэлэнчлэх сэтгэлгээ өгдөг татаасаа болих хэрэгтэй. Хүүхдийн цэцэрлэг яагаад төр даах ёстой юм бэ. Оюутнууд яагаад бэлэн мөнгө авах ёстой юм бэ. Ажи...
    • Зочин 2016-08-25 04:33:08
      Тамирчдад насаар нь бэлэн цалин өгдөг болих хэрэгтэй. үнэтэй сургууль цэцэрлэгт мөнгө шилжүүлдэг болих хэрэгтэй гээд өөр мөнгө хэмнэх аргууд байна
  • мангар 2016-08-25 03:34:00
    ман-ыг сонгосондоо харамсаж бна
  • зайлмаар юм 2016-08-25 03:28:29
    МАН ард түмнээ ядуу, айдас хүйдсэд байлгаж байгаад ахин сонгогдоно гэдгээ мэднэ, тийм л үзэл сурталтай нам. Намын гишүүдээ бол илүү эрхтэй гахайг мэднэ
  • B 2016-08-25 03:16:51
    Ymar sonin buhniig harluuldag sait ve. AN uls orniig iim boltol n avaachsan bhad. Harin ch bid ulsaaraa ediin zasagaa avrahiin tuld hudluh estoi shd
  • soshin 2016-08-25 03:15:37
    man sail enxbold xurdan vx
  • Баярт 2016-08-25 02:45:25
    МАН-д саналаа єгч мулгуу загнасан бїх ард тїмэндээ баярлаад єлсгєлєн байхыг чинь харах юмсан
  • zochin 2016-08-25 02:34:44
    uur yaj ulsaa uudnu tatah yum buun ur baij
  • иргэн 2016-08-25 02:20:18
    Ингэж ард түмний тархийг угаахаа болих хэрэгтэй, урьдын балгийг засч, залруулах гэж хичээж байгаа МАН засаг ард түмнийг жаргаадаггүй юмаа гэхэд АН шиг зовоохгүй...
  • oyun 2016-08-25 02:03:41
    MAN-iin teneguud eej aavaas turuugui yum bailgui esvel bugd burhan bolson yum bailgui dee ahmaduud bolon huuhdees mungu hasahiig eserguutsej bn
  • ардчилсан намын лалруудад 2016-08-25 01:49:25
    АРДЧИЛСАН НАМЫН ЧОНЫН БЭЛТРЭГ ЗИ, АЛТАНХУЯГ ФОРТУН ХУЖАА БАЯРЦОГТ МУУХАЙБИЛЭГ НАРЫН ХИЙСЭН АЖЛЫН УР ДУНГ УНЭН ЗУВ МЭДЭЭЛСНИЙХЭЭ ХАРИУГ АРДЫН НАМ САЛААВЧ Ч ГЭХ ...
    • Иргэн 2016-08-25 02:17:47
      МАН санлаа өгсөн МАЛнууд одоо мах цусаараа мэдэрч авцгаа МАН хэзээ ч бтдний төлөө юу ч хийхгүй гэдэгийг мэдтүгэй
  • у 2016-08-25 01:47:00
    солих чадал бидэнд байгааг сана. Битгий гонгиноод бай. Арслан шиг архирч чадна шүү.
  • sss 2016-08-25 01:31:49
    ard tumneesee hemheed oorsdoo halaasalchih vii dee 60 terbumiig bosgoh ged bsan hohduud 1 terbumiig hemnene geed bga shuu dee
  • Ан 2016-08-25 01:16:40
    Ан шиг ард түмэнээсээ хулгай хийхгүй.
  • bi 2016-08-25 01:04:32
    oyutnii 70-iig zogsooson ni zov shiidver.
  • zochin 2016-08-25 01:02:41
    МАН жинхэнэ төрх нь энэ ард мүмэн элгээрээ хэвтэх нь энэ дээ
  • mongolchuud 2016-08-25 00:38:19
    AN bidnii bodsonoos ch ilyyg tsulmujee. Dampuurchihaas ni umnu l songoltoo hiij avsan ni baina, odoo 4 jil bysee changalaad chadah uu ygyi yul baina daa...
  • Zochin 2016-08-25 00:35:26
    Man-g songoson msngaruud Xoxi ni. Odoo 8 jil nar vzexgvi
  • Zochin 2016-08-25 00:32:51
    BuudahiiSan muu hulgaichuudiig adilhan l daa ard tumni tarhig olsgoj bgaad ingej l toglono
  • zochin 2016-08-25 00:28:55
    GER HOROOLOLD AMIDARDAG GRAMM IIN MAX AVDAG NAMAIG < MAXH > GISHUUN GEED XOROONOOS BUH ZUILEES HASAAD 10 JIL BOLOV. BUUTAI BOL GUDAMJIND GARMAAR BN.