ШӨХТГ-ын даргаар Б.Лхагвааг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийлээ. Үүнд:

Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг,

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо.

Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болов.

Товч мэдээ

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

-Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart oil investment limited” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг  тус газрын дарга Б.Баатарцогтод олголоо.

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг  УИХ баталбал мөрдөж эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох саналыг уламжлахаар тогтлоо.

-Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж танилцуулахыг түүнд даалгалаа.

-ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж,  хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимгээ 2016-09-21 06:26:29
    Харин тиймээ.Нэг агентлагийн байтугай улсын залгамж бодлого алдагдсаны тод жишээ шүү дээ.Чадаж байгаа нь ажлаа хийгээд явах боломжгүй улс төрийн томилгоо шүү дэ...
  • пөөх ийм аюултай шүү 2016-08-25 04:04:28
    ШӨХТГазар намын томилгоогоор тавигдажчихаад балууны чинь шудрага өрсөлдөөн ёстой улс төр ямар бохир аргаарзасгийн эрхийг авдагийг жинхэнэ утгаар нь МАН харуулла...
  • 12 2016-08-24 12:10:52
    ШӨХТГ, Эрдэнэс Монголын дарга нар сүүлийн үед ТВ-ээс салаагүй чалчсан. Үлдээчих байх гэсэн сүүмэлзсэн горьдлого нь ил байсан зайлуул яваад өгч.
    • Уянга 2016-08-30 07:17:22
      Харин ч богино хугацаанд олон түмэнд хэрэгтэй их зүйлийг өмнө нь хэний хийж чадаагүй ажлуудыг хийсэн.Ирээдүйтэй залууд амжилт.
  • Зочин 2016-08-24 11:34:04
    Хуучин хүн нь албаа хашиж байж болоогүй юм байхда, уг нь тогтвортой байвал төрийн ажил тууштай баймаар юм.