Оюутнуудыг ургац хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа
Эрхэм хүндэт ард иргэд, оюутан залуучуудаа.
 
Тариаланчид, ногоочдын маань хичээл зүтгэл, байгаль цаг агаарын таатай нөхцөлийн үр дүнд 2016 онд манай улс чамлахааргүй арвин ургац хураан авах боломж бүрдээд байна.
 
Улсын хэмжээгээр 375.3 мянган га талбайд үр тариа, 22.0 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 63.8 мянган га талбайд тосны ургамал, 25.3 мянган га талбайд тэжээлийн ургамал, 4.2 мянган га талбайд эмийн ургамал нийт 491.2 мянган га талбайд хураалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
 
Тус яаман дээр ургац хураалтын ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Улсын ургацын комисс, орон нутагт салбар комиссуудыг шинэчлэн байгууллаа.
 
2016 оны хувьд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал тэжээлийн ургац урьд жилүүдийнхээс ахиу байна.
 
Цаг уур орчны шинжилгээний газраас өгч байгаа мэдээллээр 8,9 дүгээр саруудад хур тунадас ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байгаа бөгөөд ургац хураалтын ажил нь байгаль-цаг агаараас ихээхэн хамааралтай, богино хугацаанд хүн, техникийн асар их хүчийг шаарддаг ажил байдаг.
 
Намрын ургац хураалтын ажилд их, дээд сургууль, коллеж, армийн анги нэгтгэлүүд болон хөдөлмөрийн насны ард иргэд, оюутан залуучууд идэвхтэй оролцож, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг богино хугацаанд хураан авах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, тариаланчиддаа тусалж ирсэн сайхан уламжлалтай билээ.
 
Тиймээс энэ уламжлалыг шинэ агуулгаар баяжуулж сайн дураар туслах, “Орлоготой оюутан” хөтөлбөрт хамрагдах, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, харилцан ашигтай хамтран ажиллах гэх мэт олон арга хэлбэрээр энэ жилийн арвин ургацыг богино хугацаанд хорогдол, хаягдалгүй хураан авах ажилд иргэд, оюутан, залуучууд идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.
 
Газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд энэхүү уриалгыг дэмжиж иргэд, оюутан залуучуудынхаа идэвхи санаачлагыг хүлээн авч үр ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
 
            Ургац арвин, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж хамтын ажиллагаанд амжилт хүсье
 
 
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН
    САЙД, УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ДАРГА П.СЭРГЭЛЭН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.