Тайландад зорчихдоо сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Наймдугаар сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид 2 удаа дэлбэрэлт болж 1 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ.

Мөн энэ сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг 4 мужид 9 удаа  дэлбэрэлт болж, 4 хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн байна.  Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ.

Дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • манай хайрт дарга нар их яваг.  2016-08-24 09:22:30
    манай доншуур дарга нар явж байгаад өртвөл бидэнд бөөн баяр болно. ЕС -д ёстой сайхан завгаан болно. манай хайрт дарга нар их яваг.