Жолооч, зорчигч нарын хэрэгцээ цөм багтсан “Петромарт” сүлжээ дэлгүүр
Их хотын завгүй амьдралыг хэмнэхээр “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын дэргэдэх “Петромарт” сүлжээ дэлгүүр олон улсын жишгийг дагаж, салбартаа анх удаа байгуулагдаж байсан. Өдгөө жолооч, зорчигч нарынхаа нэн тэргүүний хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн ажилласаар гурван үйлчлүүлэгч тутмынх нь нэг нь байнгын үйлчлүүлэгч болжээ. Түүнчлэн тус компанийн Улаанбаатар хот дахь 19 шатахуун түгээх станцын дэргэд сүлжээ дэлгүүрээ байгуулан өргөжин ажиллаж байна.

Хоногийн 24 цагаар тээврийн замаар зорчигчид тасардаггүй. Шатахуун, тосолгооны материалаа худалдан авахаас гадна аяга халуун цай, кофе, түргэн хоол идээд ажлаа үргэлжлүүлэх нь зорчигч нарын маань тав тухыг юунаас ч илүү хангадаг аж. 24 цагийн ажиллагаатай тус дэлгүүрийн “Стар Кафе” булан зорьж ирдэг олон үйлчлүүлэгчтэй болсон судалгаа үүнийг батлах юм.

Нөгөөтэйгүүр хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн маань ажиллах цаг ч нэг үеэ бодвол уртасч тэр хэрээр худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийг нэмэхийг хүсдэг болсон нь эндээс харагдана. Ингээд та бүхэндээ тус дэлгүүртэй товчхон танилцуулъя.

Дэлгүүрийн гол нэр төрлийн бараа:

  • Mobil болон Оросын тос, тосолгооны бүх төрлийн материал,
  • Автохими, автын бараа
  • Ус, ундаа, хүнсний шинэхэн бэлэн бүтээгдэхүүнүүд,
  • Аян замын ойр зуурын хэрэгцээ, жишээ нь бүх төрлийн нэгж, цэнэглэгч баттерэй, гар чийдэн.

Дэлгүүрийн онцлог:

  • Сүлжээгээр ажилладаг,
  • 24 цагийн үйлчилгээтэй,
  • “Стар кафе” түргэн хоолны булантай,
  • Аян замын ойр зуурын хэрэгцээ хангах зорилготой,
  • Улирал, тэмдэглэлт баяруудад зориулж бараа, бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг.
  • Мэргэжлийн чадварлагч худалдагчидтай.

Сүүлийн үеийн онцлог бараа, үйлчилгээ:

  • Аялал, зугаалгын улирлыг тохиолдуулан аяны майхан, дэвсгэр, сандал, мешок, шорлогны төмөр, хусны нүүрс, борооны хувцас гэх мэт бараанууд,
  • Компанийн “Аюулгүй зорчигч” аяны хүрээнд, хүүхдийн машины суудлууд, суудал өндөрсгөгч, суудлын даруулганы зөөлөвч, гэрэл ойдоггүй болон манантай үед зүүдэг зориулалтын нүдний шил зэргийг хөнгөлттэй үнээр худалдаалж байна.
  • “Үндэсний лотерей” – г нэвтрүүлсэн.

 
Японд 24 цагийн ажиллагаатай дэлгүүрүүд нь үйлчлүүлэгчдийнхээ хэн нэгэнд хүргэж өгч амжихгүй байгаа зүйлийг нь хүргэж өгдөг байна. Тус дэлгүүрийн хамт олон маань энэхүү үйлчилгээг сэргээн нэвтрүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Бусдад түгээх
  • gplus