Ганга нуурын чуулган гурав дахь удаагаа болно
 “Ганга нуурын чуулган 2016” энэ сарын 27-28-нд болно. Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьгангын ёс заншлыг сэргээх зорилгоор Сүхбаатар аймгийн ЗДТГ 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулганыг зохион байгуулах болжээ. Энэ жилийн чуулганы үеэр дарьганга нүүдэлчний өв, дарьганга гэр бүхий эд өлгийн соёлын үзэсгэлэнг Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран, Баяндэлгэр сумын иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах юм байна.

Мөн сумдын ардын авьяастнуудын тоглолт, морин хуурын татлага, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, угсаатны зүйн музейн дарьганга хийцийн мөнгөн эдлэл урлалын ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх аж. Дарьганга адууны соёл, дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтон, жороо морины үзүүлбэр, дарьганга марзай дуудах, адууны дэл засах уралдаан зэргийг зохион байгуулж, дарьганга нүүдэллэх зан үйл, нутаг сонгох, гэр барих, дарьганга шавар зуух барих, шинэ нутгийн цай чанах, идээ тахил өргөх, шимийн архи нэрэх ёс, уламжлалт заншлыг сонирхуулах юм байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол иргэн 2016-08-24 13:31:17
    Shirgechihsen geed l shuugiad baisan. Zugeer yum uu?
    202.9.40.147
    Мэдэгдсэн Хариулах
  • sssss 2016-08-24 09:14:07
    hun shavaad yos zanshil serged bdag yum bol mongolooro gadaadiinhaniig shavuulya l daa.
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах