Италийн нэг тосгоны тал нь сүйрчээ
Италийн төв хэсэгт өнөөдөр 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.  Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 03.30 цагт тус улсын Умбриа мужийн Перуджа аймгийн Норсиа гэх хотоос зүүн өмнөд зүгт 10 орчим км-т болсон байна. Харин гүн нь 10 км байжээ.  
 
Газар хөдлөлтийн голомтоос ойролцоогоор 150 орчим км зайтай Ром хотод ч чичиргээн мэдрэгдэж, байсан барилга нурсан байна. Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан нь Лазио мужийн “Аматрис” тосгон.  
 
Уулархаг бүс нутагт орших уг тосгоны бараг тал хувийнх нь байшин барилга нурж сүйджээ.  Энэ талаар тосгоны дарга Сергио Пироззи “Тосгоны тал хувь нь сүйдчихлээ” гэж хэвлэлд ярьсан байна.  Хамгийн сүүлд авсан мэдээллээр  таван хүн энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нас барсан байх бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.  
 
Б.Даваа 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.