АН-ын ҮЗХ-ны хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг уриаллаа
Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тэд АН-ын ҮЗХ-ны гишүүдэд хандаж маргааш өдрийн ҮЗХ-ны хуралдааныг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй явуулахыг уриалга хүргэсэн талаараа мэдэгдлээ.
 
Тэд “ҮЗХ-ны хурал хаалттай болох нь хэвшмэл үзэгдэл болсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Зарчмынхаа дагуу ҮЗХ-ны хурал нь нээлттэй явагдах ёстой бөгөөд хаалттай хуралдах шаардлагатай зарим асуудлууд байж болох ч хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх, тэдгээрийн аль нь хаалттай хэлэлцэгдэх шаардлагатай байгааг тодорхойлон хуралдааныг хаалттай горимд шилжүүлж байх нь зүйд нийцнэ” гэсэн юм.
 
 Тэдний зүгээс АН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн өмнөөс ҮЗХ-ны хурлыг олон нийт, хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй зохион байгуулахыг АН-ын шинэчлэлийг дэмжиж байгаа нийт Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдэд хандан уриалж байгаа аж.
 
Учир нь:
-Ардчилсан Намын ҮЗХ-ны гишүүд нь дунд шатны намаас сонгогдон тэднийг төлөөлж ажилладагийнх нь хувьд намын гишүүд ҮЗХ-ны хурлын үйл ажиллагааг ажиглах эрхтэй.
 
-Хэдийгээр ҮЗХ-ны сонгуулийг явуулаагүй удсан ч та бүхнээс АН-ын шинэчлэлийг эхлүүлэх чухал асуудлыг хэлэлцэн зөв шийдвэр гаргана гэж намын гишүүд итгэж байна. Намын шинэчлэлийг эхлүүлэх, намын даргыг сонгох зэрэг асуудал нь зөвхөн Ардчилсан намын гишүүд төдийгүй олон нийтийн анхаарах ёстой чухал асуудал гэж үзэж байна.
 
-Өнгөрсөн хугацаанд ҮЗХ-ны хурлыг хаалттай явуулдаг болсноор Ардчилсан Намын дотоод ардчилал, хариуцлагын механизмд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа нь олон нийт, намын гишүүдийн хараа хяналтын гадна үлдэж явцуу эрх ашгийн төлөөлөл, фракцын хүрээнд шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нараа 2016-08-24 12:00:52
    Энэ луйварчин Тэгшбаяр АН-г шинэчлэх үү.Тэрэн шиг худлаа юм байхгүй дээ. Залилаад будаа болгоод хаяна л да
  • ZOCHIN 2016-08-24 11:52:30
    ARDCHILSAN NAMIIG ALTANGADAS GEDEG LUUVIRIIN PRAGC .GONCHIGDORJ .TERGUUTEI HUMUUS ARDCHILALIIG USTGSAN SHUU. ZALUUSAA TA BUGD UUNIIG SAIN OILGOJ ENE PRAGCIIG TA...
  • МАНАН 2016-08-24 07:33:52
    нэг хөнжилд байхдаа сайн шаалгуулаагүй дюм уу даа 2 МАН -АН аа.