П.ЦАГААН: АН өрсөлдөөний ШИНЭ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдүгээ манай хамт олон хамгийн чадварлаг баг болж бүрдлээ. Энэ жилийн хувьд ч АСЕМ, Монголч эрдэмтний хурлыг амжилттай зохион байгуулаад байна.

 Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, улстөрийн өрсөлдөөний шинэ соёлтой, улстөрийн шинэ хүчин болгох шаардлага тавигдаж буй. Аливаа шинэтгэлийг түүнийг зайлшгүй ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс хийдэг.

Энэхүү шинэтгэл,  шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед миний бие ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж,  хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна” гэлээ.
Мэдээллийн дараа түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Намын даргад өрсөлдөхийн тулд ажлаа өгч байгаа гэж ойлгож болох уу?

-Манай намын ҮЗХ-ны хурал маргааш 14:00 цагт болно. Намын дарга болон ЕНБД сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрийн хариуцлагаа хүлээх ээ мэдэгдсэн. Маргааш хурал дээр асуудлууд шийдэгдэх байх. Намын шинэчлэл олон хүний оролцоотой хийгдэх ёстой. Ардчилсан намын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

АН-ын даргыг энэ оны арванхоёрдугаар сарын 26 хүртэл их хуралдаа бэлтгэнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинэ удирдлагатай болно гээд мэдэгдчихсэн байгаа.

Миний хувьд АН-ын шинэтгэлийн ажилд оролцоно. Намын шинэтгэл гэдэг нь нэг биш  намын бүх гишүүд, багийн ажил. Намаа судалгаанд суурилсан, боловсон хүчний бодлоготой, үзэл баримтлалтай, ардчилалын суурь үнэт зүйлийг мэддэг, судалдаг залуу үеийнхнээр бэхжүүлэх гэх мэт маш их ажил байна.

-АН олон фракцтай. Таны шинэтгэлийн ажлыг тэд дэмжих болов уу?

-Намын гишүүд фракцгүй байя гэдэг. Ардчилсан нам өөрөө нэг том фракц. Фракц  жижигрэх тусмаа хуваагдахын хүрд болдог. Жижиг болох тусмаа боловсон хүчний чадавх сулардаг. Тийм учраас АН улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. АН эрийн цээнд хүрлээ.

 Өрсөлдөөний шинэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Улс орны ирээдүйн хувь заяанд АН шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой.

-Ерөнхийлөгч таны шийдвэрийг дэмжиж байгаа юу?

Ерөнхийлөгчтэй ярьсан.

-Та аль фракцыг дэмжих вэ?

-Би аль нэг фракцыг төлөөлдөггүй. АН бол нэг том цул франкц байх ёстой гэж үздэг. Энэ байр сууриа цаашид ч баримтална.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат Үүл 2016-08-25 01:04:17
    Чулуудайг АН-ын дарга болго.
  • Зочин 2016-08-25 00:53:17
    Монголд нам хэрэггүй. Бүгд гэмт бүлэглэлүүд болсон. АН, МАН, МАХН-ыг устгах хэрэгтэй.
  • Zochin 2016-08-24 16:23:43
    Ene har dotortoi Tsagaan nertei ene nohor yasan eroolgui sav shig shunaltai lalar ve tetgevertee suugaachee Lalaraa.....
  • noyn so 2016-08-24 15:17:12
    tsagaan ANiin ahmad zaluu uyiig holbood avaad yvj chadah hun
  • Зориг 2016-08-24 14:07:49
    Элбэгдорж АН-г хяналтандаа байлгаж бас самрахаар Цагааныг явуулж байна .АН-г алдахгүйн тулд Элбэдоржийн хийж байгаа эхний нүүдэл. Гэвч АН -н...
  • Anu 2016-08-24 13:02:44
    Tsagaan bol AN dotorh gants haashaal bol haashaa tuilshraad, holbirood baidaggui hun. Ajliig hiisen shig hiideg hun gej boddog. Yamarch ajild ochson chadna.
  • ZOCHIN 2016-08-24 11:57:30
    ALTANGADS GEL GONCHIDORJIIN LUUVIRIIN PRAGCHIIG USTGAAGUI CAGT. ENE PRAGCAD BAIGAA SAIHAN ZALUU ENE PRAGCAAS GARAAGUI CAGT ARDCHILAL UUDLEHGU . ARDCHILALIIG UST...
  • ард 2016-08-24 11:09:27
    АН - д ахмад,залуус бий тэд юу хийж байгаа юм бол,АН-ын ирээдүйг одоогийн хүмүүсийг гэж нийгэм,тэр дотроо АН хан харахгүй бгаа .
  • Amjilt !!!! 2016-08-24 08:59:26
    Zagaan chadnaa ih buirtai hun dee Frakz dagaj daldagnadaggui !!!! Amjilt
  • DAVAA 2016-08-24 08:23:38
    ENE HUGSHIN AMITAN TEGEED ARDCHILSAN NAMIN SHINECHLEL UU.
  • zochin 2016-08-24 07:50:20
    Demjij bna
  • Зочин 2016-08-24 07:22:07
    Сайхан дураа. Элбэгдорж АН-ыг авах санаатай юм биз дээ.