287 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгажээ
Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал /хөл газрын ургамал/ харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг  VII сарын 1-нээс IX сарын 1-нийг хүртэл зохион байгуулан, ажиллаж байна. “Шарилжгүй Улаанбаатар” аян  2 үе шаттай бөгөөд эхнийх нь VII сарын 1-30-ныг хүртэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 олон улсын дээд хэмжээний чуулга, уулзалтын үеэр  хотын төвийн бүх гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган ам метр  газрын зэрлэг ургамлыг устгаж, орчныг цэвэрлэжээ. Мөн гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгасан байна.

2-р үе шат энэ сарын 01-нээс эхэлсэн бөгөөд нийслэлийн 9 дүүрэгт хөл газрын ургамал /зэрлэг ургамал/-ыг устгах ажил нилээд өргөн хүрээгээр зохион байгууллаа. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 505 байгууллага, аж ахуйн нэгж, 162 Сууц өмчлөгчдийн холбоо орчны зэрлэгээ устгажээ. Нийт 1 сая 66 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг түүж, цэвэрлэхэд 7300 хүн оролцжээ.

Аяны хүрээнд хотын гудамжны автозам дагасан зэрлэг ургамлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /НӨААТҮГ/ цэвэрлэлээ. 7-9-р сард нийт 287,0 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг устгажээ.

Мөн аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан энэ сарын 6, 20-ны өдрүүдэд Сэлбэ, Дундгол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устган орчныг цэвэрлэв. Энэ ажилд 127 байгууллагын нийт 867 хүн оролцов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2016-08-24 21:32:29
    daan ch oroitson doo naadmaas umnu toosoo guvuhuus ni umnu zulgaah shaardlagagui haddag bhgui yu daraa ni dahin 8 sard hadahad bolno odoo toos ihtei bgaa
  • m 2016-08-24 08:48:08
    ene zulgaasn ovsoo hezee achih um be. ene mal tejeej boldog um bolob uu
  • ш 2016-08-24 07:38:11
    дараа жил ургахгүй бол болоо ш дээ. дараа жил ургуулахгүй байх юу хийж байна