Ээлжит бус чуулган маргааш хуралдана

УИХ-ын дарга М.Энхболд наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. 

1/ “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

2/ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

4/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд 

7/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд

8/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

9/ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

10/ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11/ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

12/ Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

13/  Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

14/ Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

15/ Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

16/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

17/ Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал

18/ “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

19/ “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

20/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт

21/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт

22/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт

23/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 10:00 цагаас эхэлж үдээс хойш 15:00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-08-24 13:59:09
    Ard tunmee ulsgusun bodlogo yawuuldag bolj de.36 sariig awna gej barag zuudeldeg bj bilee.kompani undur tsalintai ajild or gesen ch ordoggui naiz nar mini uilj ...
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ 2016-08-24 07:03:21
    МАН-ыхны ЗГ-ын хамгийн сайн хийж чадсан ганц ажил -ЗОЛБИН НОХОЙГ ҮРГҮЙДҮҮЛЭХ. Бусад нь "САЙН" гэсэн үр дүнтэй ард түмэнд хэрэгтэй хөтөлбөрүүдийг зогсоох,татва...