Их хэмжээний тарваганы мах илрүүлжээ
“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ бусад төрийн байгууллагуудтай хамтран таван  дүүргийн 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийн ажиллаж байна.

Хяналт шалгалт наймдугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий туламыг илрүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч устгалд оруулжээ.

Түүнчлэн хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байна.

Иймд сая гаруй хүн амьдарч байгаа нийслэлд тарваган тахал өвчин дэгдвэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх аюултай гэдгийг иргэд дор бүрнээ ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэхийг уриалж байна.

Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг НМХГ-аас зөвлөлөө.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.