Зөвшөөрөлгүй самар түүж байсан  300 иргэнийг буулгажээ
 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, энэ сарын 15­нд Нүхт болон Түрэгийн аманд шалгалт хийж, тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн 48 автомашин бүхий 300 орчим иргэнийг буулгаж, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авчээ.

Мөн өнгөрсөн сарын 27­нд байгаль хамгаалагчид эргүүл хийж, Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэнийг буулгасан байна. Түүнчлэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Ой болон Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хуулийн талаар мэдээлэл өгчээ.

Иргэд олноор ууланд гарснаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гаргах өндөр эрсдэлтэй учир цаашид Богд уул руу нэвтрэх постыг байнга ажиллуулахаар болсон байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-08-24 08:46:36
    oroogui medeej
    103.10.23.98
    Мэдэгдсэн Хариулах
  • жээнж 2016-08-24 03:21:52
    1 250 000 * 300= 375 000 000 төгрөг төсөвт орсон уу?
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах