Транзит тээврийн хаалт болно
Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьжээ. Тодруулбал гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо буюу Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ нь энэ сарын 24-ны өдөр Улаан-Үд хотод болох аж.

Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх юм байна. Тус цуваанд жолооч нар болон албаны төлөөлөл болсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван улсаас ачаа тээврийн есөн машин оролцсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.