Николас Саркози дахин Францын Ерөнхийлөгч болох уу

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор ирэх жил тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно.
 
Тэгвэл энэ сонгуульд 61 настай экс Ерөнхийлөгч Николас Саркози өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Гэхдээ тэрбээр өөрийн тэргүүлэх төв барууны үзэлд Бүгд найрамдах намаас нэр дэвших эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
 
Догшин хэрцгий хуучинсаг үзэлтэй гэдгээрээ танигддаг Саркози өмнө нь тус улсыг таван жилийн хугацаанд тэргүүлж байсан ч, дэмжигчдийнх нь хувь огцом унасны улмаас улиран сонгогдож чадалгүй суудлаасаа буусан.
 
Гэвч террорист халдлага удаа дараа болсонтой холбоотойгоор нэр хүнд нь унаж буй Франсуа Олландыг залгамжлахаар дахин Ерөнхийлөгчид хүч үзэхээр шийдсэн аж.
 
Түүний хувьд өчигдөр намын даргын албан тушаалаасаа бууж, Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөх болжээ. Намын нэр дэвшигчдээ тодруулах урьдчилсан шатны хурал ирэх арваннэгдүгээр сарын 20,27-ны өдрүүдэд болох юм.
 
Харин түүнээс урьтаж Саркози ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 25-нд Авиньон хотын Шаторенар сүмд сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлж, уулзалт ярилцлага хийхээр болжээ. Николас Саркози 2012 онд сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхээр зүтгэсэн ч бүтэлгүйтэж байв. Хэт консерватив үзэлт экс Ерөнхийлөгч өөрийн намынхнаасаа ч шүүмжлэл сонсох болсон. Николас Саркози сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээр, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тоо 13 болов.
 
Түүний хамгийн том өрсөлдөгч нь Ален Жюппе. Бүгд найрамдахчууд түүнд хамгийн их итгэл хүлээлгэж болзошгүй байгааг ажиглагчид онцолж байна. Гэхдээ өнгөрсөн сарын 14-нд Ниццад гарсан автомашины осолтой холбоотойгоор Н.Саркози сүүлийн хэдэн долоо хоногт мусальман    шашинтнууд, цагаачдын тоог хумих талаар үг дуугарч эхэлсэн нь эсрэгээрээ А.Жюппегийн дэмжигчдийн тоо буурахад нөлөөлжээ.
 
Хэрэв Саркози Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл, улиран сонгогдох хүсэлтэй өнөөгийн тэргүүн Франсуа Олландтай хоёр дахь удаагаа өрсөлдөнө. Улмаар Олланд Саркозид ялагдвал Францын хамгийн нэр хүндгүй Ерөнхийлөгч болох юм.
 
Гэхдээ хамгийн сүүлд явуулсан санал асуулгаас тэдгээр нэр дэвшигчдийн аль нь ч сонгогдохгүй байх магадлал өндөр байна. Урьдчилсан санал асуулгын дүнгээр Социалист намын тэргүүн хоёр дахь удаагаа сонгогдож чадахааргүй дүр зураг ажиглагдаж байгаа юм.
 
Дэмжигчдийнхээ тоогоор Франсуа Олланд хэт барууны удирдагч Марин Ле Пэн, төвч барууны хүчнээс нэр дэвшигч ноён Саркози юм уу, Ален Жюппегийн ард бичигдэж байна. Ямартай ч, Олланд дахин нэр дэвших эсэхээ ирэх арванхоёрдугаар сард зарлаж магадгүй нь.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-24 01:30:21
    энэ ичдэгүй хог оо. яас л банз а лдаа д явна даа