Ч.Хашчулуун: Өнгөрсөн онд Хятадын үл мэдэх компанид  Баруун цанхийг ҮНЭГҮЙ шахуу өгсөн
“Монголын эдийн засгийн өнөөгийн байдал,  хүндрэл, гарц, шийдвэр” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж  өнгөрлөө. Эдийн засгийн хямралаас гарахад Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар эдийн засагч Ч.Хашчулуун илтгэл тавилаа.

Илтгэлтэй холбогдуулсан түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

- Шийдвэр гаргах төвшинд хүчтэй яригдаж байгаа “Стэнд бай”-ыг хэрэгжүүлэх нь зөв үү?
 -Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бий. Өмнө нь бид 2009 онд ийм хүнд байдалтай тулгарч байсан ч жилийн дотор хямралаас гарсан. Хямралаас гарахын тулд хэд хэдэн хүчин зүйлс хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Засгийн газар, Монголбанкнаас маш сайн бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй байна.

Хүмүүс “Стэндбай”-ийн гол утгыг мэдэхгүй янз бүрээр тайлбарлаж байгаа. “Стэндбай” гэж тусламж авах тухай ойлголт юм. Бид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Манай эдийн засаг хугацаанаасаа өмнө нь хямралаас гарвал заавал үргэлжлүүлэх албагүй. Мөн авах тусламжийнхаа хэлбэр, хэмжээг хоёр тал ярилцаж тохиролцоно. Хамгийн сүүлд “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь Серби улс. Нийт 1.3 тэрбум долларын тусламжийг олон улсын валютын сангаас авч бүх тулгамдсан төлбөрөө барагдуулсан. ОУВС-ийн мөнгийг 20-30 жилийн дараа буцааж төлөх ч эдийн засаг нь сайжирсан.

-Олон улсын валютын сангаас тусламж авахаас өөр хямралаас гарах ямар гарц байна вэ?

-Хоёр дахь гарц нь манай дотоодын томоохон нөөцүүд бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна.

Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол 4 тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ.

Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно. Гэхдээ шийдэмгий арга хэмжээ авах ёстой.

-Шийдэмгий арга хэмжээ авч чадвал хэдэн оноос эдийн засаг сэргэх бол?

-Жилийн дотор ч байж болно. Гэхдээ үүний тулд нэгдүгээрт, Олон улсын санхүүгийн байгуулагатай сайн тохирох ёстой. Тусламж орж ирнэ, доллар орж ирнэ, төгрөг чангарна гэсэн хүлээлттэй байснаар хүмүүсийн сэтгэл зүй тайвширна.

Хоёрдугаарт, Төсөв. Төсвийн алдагдлыг тэг болтол хасах хэрэгтэй. Үргүй зардлуудыг байхгүй болгож, орлогоо бодитой болгох хэрэгтэй. Орлого оруулж, төвлөрүүлж чадахгүй асуудлыг зогсоох хэрэгтэй. Жишээ нь, малын хөлийн татварын орлогоо төвлөрүүлж чаддаг болох.

Гуравдугаарт, томоохон төслүүдээ хөдөлгөж эхлэх тухай сигнал байх хэрэгтэй. Том хөрөнгө оруулалт авчраад ажлын байр бий болгох гэх мэт.

Эдгээрийг ажил хэрэг болгосноор эдийн засагт эерэг чиглэл харагдана. Үүгээр явахад жилийн дотор эдийн засагт сэргэлт ажиглагдана.

-Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болголоо. Мөнгөний хатуу бодлого баримталж байгаагийн эерэг, сөрөг тал нь юу вэ?

-Бодлогын хүүг нэмснээр төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах үүрэгтэй. Бодлогын хүү өсвөл төгрөгийн хадгаламжийн хүү түүнийг дагаад бага зэрэг өснө. Ингэснээр хүмүүс хадгаламжаа төгрөгөөр хадгалах сонирхол хэвээр үлдэнэ. Энэ урт хугацааны бодлого биш. Валютын ханш тогтворжоод ирэхээр ийм арга хэрэглэх шаардлагагүй болно.

-Мөнгөний  хатуу бодлого үйлдвэрлэлийн салбарт сөрөг нөлөө ихтэй талаар зарим эдийн засагчид хэлж байна?

-Бодлогын хүү нэмсэн нь төгрөгийн ханшийг хамгаалах зориулалтай. Хүү нэмэх нь зээл авч байгаа компанид сайшаалтай зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Үүнд тодорхой хэмжээгээр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Төгрөг их хэмжээгээр унахад бүх импортын барааны үнэ унана. Ингэснээр компаниудад маш их хэмжээний хохирол учирна. Бодлогын хүү нэмэх нь тодорхой хугацаанд зайлшгүй хийх ёстой аргын нэг юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hoorhiidoo  2016-08-25 16:15:15
    mongol bank togrogiin huugee nemeheer companiudiig bagalzuurdaj ediin zasgiig muuruulah bodlogo youm. tosol tuslamj hoeroo yalgaj tailbarlaach
  • bid 2016-08-25 02:55:18
    AN-iinhan uur yu yug zaraa bol?Hamag baidgiig maani segserchiheed...
  • Stand by program 2016-08-24 14:16:52
    Stand by program bol tuslamj bish zeel. Zeel tuslamj 2 oo yalgaj sur. Bas tulburiin tentsliig demjikh zorikgitoig medej av daa. Iim doktor bh gej
  • Хммм 2016-08-24 11:00:55
    Битгий Амаараа унга
  • Батэрдэнэ 2016-08-24 05:54:03
    Макмохантай Сү. Батболдын засгийн үед 1 тон нүүрсийг 45$ 30 жил олборлуулах хүчингүй болгож болдоггүй гэрээ хийснийг Хашчулуун мэдэх үү? Макмохан Хятдад зарсан....
  • Zochin 2016-08-24 02:19:24
    Saikhan zalakhiimaa.
  • лууяа 2016-08-24 01:59:18
    цанхийг зарсан хэргийг шалгах цөстэй эр байна уу