Оюутны тэтгэлэгийг  зогсооно
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барив. Уг хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд орох аж. 

-Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. 

-Мөн хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах шийдвэрийг гаргажээ. 

-Энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагчоюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулсан байна. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор аж.

-Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна. 

-Шинэ засгийн газар төсвийн тодотголын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын болон ТӨК-ийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ.  Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг авах юм.

-Мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулахаар болсон байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-08-24 07:08:35
    Oyutanii tetgelegiig bolih heregtei
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ 2016-08-24 07:05:51
    МАН-ыхны ЗГ-ын хамгийн сайн хийж чадсан ганц ажил -ЗОЛБИН НОХОЙГ ҮРГҮЙДҮҮЛЭХ. Бусад нь "САЙН" гэсэн үр дүнтэй ард түмэнд хэрэгтэй хөтөлбөрүүдийг зогсоох,татва...
  • Zochin 2016-08-24 06:39:20
    MAN tegvel iyuntnuudiig unegui surdag bolgoh heregtei, etseg ehed ny enenees iluu daramt gej yu boloh be
  • 1 2016-08-24 06:36:47
    ЭНЭ ТЭРҮҮГЭЭР ДЭМИЙ СЭЛГҮҮЦДЭГ ОЮУНТНУУДИЙГ ИХ ЗӨВ ШИЙДСЭН БАЙНА . ШАЛ ДЭМИЙ АВТОБУС ДҮҮРГЭЭД БАЙДАГ ГАРУУДЫН ХӨДӨЛГӨӨН ТАТРАХНА ДЭЭ АШГҮЙ ДЭЭ
  •  2016-08-24 05:30:26
    MAH-d bolovlson huchin baihgui shuu dee.
  • увс 2016-08-24 05:02:48
    Төрд 30 жил зүтгэхдээ шударга ажиллаж, цалингийн зээлээр амьдарч ирсэн. төрийн захиргааны ажилтан гээд бүх зүйл хийхиийг хорьсон байж аваад гарах хэдэн төгрөгтэ...
  • чоно борооноор гэж 2016-08-24 04:22:14
    МАН нам сонгогч биднийгээ сонгосны шийтгэл болгож сонгуулийн шархаа нөхөж эхний жилүүдэд нөхөж аваад 2019оноос тасвийн мөнгийг цацаж сонгуулийн шоу хийх тактик ...
  • Zochin 2016-08-24 04:09:47
    MAN-ii unen nuur tsarai ene sar ch boloogui baij ogtsrox bii dee.Ta nariig amarxaan xumurchix bailgui
  • төгс 2016-08-24 03:41:01
    Маш зөв. Ингэхээс өөр яах вэ дээ
  • zochin 2016-08-24 02:05:14
    Ter ni deer dee. Ene songuuliin amlalt gej yaduu ulsiig ulam yaduuruulaad bh shig.
  • zochin 2016-08-24 01:40:51
    Оюутны тэтгэлэг өгөхгүй бол ядаж сайдынхаа /БСШУСЯ/ хэлсэнчлэн СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ нэмэхгүй байх арга хэмжээ аваачээ, Дорнод Их сургууль 450,0 нэмсэн байна
  • zochin  2016-08-24 01:27:50
    mash olon oyutan ene mongoor amidarch bsan bh shvv. manai zaluus oorsdoo ene mongoo hurimtlal bolgoh ch yum uu vr dvntei zatsuulsan bol ........ odoo hasahaas y...
  • бы 2016-08-24 00:42:50
    хүзүүгүй тарваганы улсад учруулах хохирол шүү. энэн тарвага намнуулах болсон хурдан овоондоо авсан байгаа биз энд тэнд байгаа бол дуугараарай.