Цэцэрлэгийн хүрэлцээ муу үед хүүхэд харах үйлчилгээг  болиулах нь зөв шийдвэр үү
Нийслэл хотод шилжиж ирэгсдийн цуваа үргэлжилсээр байна. Харин энэ хэрэээр хотын захын дүүргийн гэр хорооллууд тэлж, хот төлөвлөлт алдагдаж байгаа талаар амтай болгон ярих боллоо. Тэгвэл үүнтэй зэрэгцээд дэд бүтцийн асуудал ч мөн хурцаар яригдах болсон. Монгол орны хэмжээнд ажилгүйдэл, ядуурал жил ирэх бүр газар авч хэцүү байгаа тул хот суурин газар бараадсан иргэдийг буруутгах аргагүй юм. 

Гэвч энэ бүхэнд хамгийн их хохирч байгаа нь хүүхэд  багачууд болоод байна. Учир нь хотын захын гэр хорооллуудад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдгаас гэртээ цоожлогдон үлддэг багачуудын тоо улам их болж байна. Тэдгээр хүүхдүүд өдөржин цоожтой хаалганы цаана эцэг , эхийгээ ирэхийг хүлээн нүдээ бөртөлзүүлэн суудаг нь үнэхээр өрөвдөлтэй. Ингэж гэртээ үлдсэн хүүхдүүд ахуйн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэргүүд ч мэр сэр гардаг. 

Иймээс хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудлыг хаа хаанаа ярьж хэлж ажил хэрэг болгохоор шахаж шаардаж байна. Төр засгийн төвшинд ч энэ асуудлыг ярьж УИХ-аас хүүхэд харах үйлчилгээний талаар хуулийн төслийг баталсан. Энэ хүрээнд цэцэрлэгийн эрэлт хамгийн их байдаг захын гэр хорооллуудын нэг СХД-ийн 10 дугаар хороонд “Хүүхэд харах үйлчилгээний загвар төв”-ийг өнгөрсөн 2014 онд нээн ажиллуулж эхэлсэн. Энэ  ажлыг тухайн үед цаг үеэ олсон хотын захын гэр хорооллын  цөөхөн ч гэсэн  хүүхдүүдийг гэртээ цоожлуулж үлдэхээс нь сэргийлэн ажиллаж байгаа тус төвийн үйл ажиллагааг олон нийт тун таатай хүлээж авч  байсан цаг саяхан. 

Тэгвэл шинэ засаг гарч ирснээр өмнөх удирдлагуудын хийж, хэрэгжүүлж байсан ажлуудыг зогсоож эхэллээ. Өчигдөр өргөн барьсан Төсөвт тодотгол оруулах хуулийн төсөлд  хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар тусгаж өгчээ. Харин үүнийг олон нийт тун таагүй хүлээж авч байна. 

Шинэ хичээлийн жил эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ үед улсын  цэцэрлэгт, хүүхдээ оруулж чадаагүй хүмүүсийн хувьд хүүхэд харах үйлчилгээ дараагийн боломж байсан билээ. Гэвч энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж,  хэдэн арван мянган хүүхэд энэ хичээлийн жилд гэртээ цоожлогдон үлдэх нь ээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chinge 2016-10-05 05:26:42
    Heden oligarh offshorchin mangasuudad darluulaad suuj baih uchirtaitursun mongolchuud ~~
  • oyun 2016-08-24 15:47:54
    MAN-iinhan eejuudiig gert suulgaad tsalin ugnu gesen tegeed huuhdee harah yum bh aa saihan buhniig gutaaj untraah bodlogo barij bn ardchilsan namiin hiisen bna ...
  • zoshin 2016-08-24 04:48:30
    Teneg chider gargadag sacgin gasar xurdan zail ogtsor
  • ннн 2016-08-24 01:57:57
    Яаж муудсан хүүхдээ харах хүнгүй байлгаж болохгүй
  • zochin  2016-08-24 01:29:54
    zoblon medehgvi hvmuus deer bgaa sh dee
  • өө ЕС мал аа  2016-08-24 00:57:52
    энэ сайд тэнэг хүн юмаа гол зардлаа хасаж чадахгүй байж хүн амд хэрэгтэй зардлуудаа хасаад хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажиллабал улсад хэрэгтэй шүү дээ.өөрөө хараки...