Цэцэрлэгийн бүртгэлийн сугалаа энэ сарын 26-нд болно
Энэ сарын 22-ноос ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас ачаалал ихтэй дүүргүүдэд элсэлтийн тасалбараар буюу сугалаагаар бүртгэх зөвлөмж гаргасны дагуу 70 гаруй цэцэрлэг бүртгэлээ сугалаагаар явуулж байна.

Ингэхдээ тухайн хамран сургах хорооны цэцэрлэгийн насын бүх хүүхдүүдийг бүртгэж, элсэлтийн тасалбар өгөх юм байна. Уг тасалбарыг өгөх бүртгэл энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн сугалаа энэ сарын 26-нд болох тов гарчээ. Бүртгэлийг ийнхүү сугалаагаар явуулах болсон учир нь тухайн цэцэрлэгийн хяналтын тооноос цэцэрлэгт элсэх хүсэлтэй хүүхдийн тоо илүү гарч байгаа учраас бүх хүүхдүүдийг тэгш хамруулах боломжийг олгож эцэг эхчүүд дараалалд зогссон гэх маргаан гарахгүй хэмээн албаныхан үзэж байгаа аж.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЬВ 2016-08-24 01:29:17
    ямар журмаар яаж сугалах гээд байнаа мэдээлэлээ тавь
  • ы 2016-08-23 14:59:40
    Хямралын үед цэцэрлэгийг төлбөртэй болговол шударга ба авилгалаас ангид байх болно