Хотын дарга иргэдтэй уулзлаа
14 хоног тутмын  Мягмар гарагт  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоож байна. Анхны уулзалтаа  Нийслэлийн засаг даргын тамгын газар хийсэн бол  хоёр дахь уулзалтыг  төрийн үйлчилгээний нэгдсэн төв болох” Дүнжингарав”-т хийлээ.   Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдөлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөл болон  Нийслэлийн засаг даргын  тамгын газрын харьяа  агентлаг, хэлтэс,  төрийн өмчит үйлдвэрийн захиралууд энэ уулзалтад оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдтой өнөө өглөө эртлэн уулзсан иргэн  бол  Монголын язгуур бий  биелгээний багш  Г. Баярт  байсан.  Тэрээр  Увс аймгийн театрт  30 жил ажилласан.  Урлагийн байгууллагад тасралтгүй  45 жил ажиллахдаа “Монгол улсын язгуур бий биелэгээний  урлаг”ийг  өсвөр үед зааж сургах үйлсэд зүтгэж ирсэнээ хэлээд  2 мянга хол давсан шавьтай гэдгээ ч онцолсон юм.  Цаашид нийслэлийн  ерөнхий  боловсролын сургуулиудад  дээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэй байгаа гэдгээ тодотгож,  хотын удирдлагаас дэмжлэг хүслээ.  Нийслэлийн Засаг дарга  “ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаа   бий биелэгээг  түгээх, зааж сургах эрмэлзэлтэй байгаа  С. Баярт багшийн санал санаачилгыг хотын удирдлага дэмжинэ. Гэхдээ бүхий л  Ерөнхий боловсролын сургуулиудад  заалгана гэвэл  хүндрэлтэй.  Эхний ээлжинд судалгаа хийж, төсөл боловсруулж, зарим дүүргийн сургуулиудад хэрэгжүүлэх боломж  бий” гэдгийг хэллээ.  Эхний ээлжинд төсөл боловсруулж, нийслэлийн Боловсролын газар болон Соёл урлагийн газарт хүргүүлэхийг зөвлөлөө.

“Хог хаягдалыг бууруулах“ талаар  судалгаа хийсэн  иргэн  Д. Дарамренчин мөн хотын даргатай уулзаж,  хогийг  баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо, судалгаа бий гэдгийг дуулгасан.  2000 оноос хойш   ахуйн хог хаягдлын асуудлаар судалгаа хийж, төрийн албаныхантай уулзаж, мөн  дахин боловсруулах талаар хөндөж байна.  Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч,  Улаанбаатар хотоо  “Хоггүй хот” болгох иргэдийн саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.  Иргэн Д.Дарамренчингийн  хөндөж байгаа асуудлыг хотын дарга дэмжиж,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв гэдгийг хэллээ. 

Иргэн  Ч. Мөнхтулга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх” талаар өөрийн санал бодлоо хотын даргатай солилцов. Хотын хаягжуулалт, зам талбайд хийгдэж байгаа явган хүний   гарц,   замын хөдөлгөөний зөв зохицуулалтын талаар   зураг бүхий материал дээр тулгуурлан саналаа хотын дарга нарт танилцуулсан.  Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,  байгалийн чулуун туслах замуудын талаар   иргэнийхээ бодол байр суурийг илэрхийлсэн.  Хотын дарга  Ч. Мөнхтулгын  судалгаа,  төслийг  нягтлан үзэж,  хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Мягмар гарагийн  уулзалтанд ирсэн иргэдийн  дийлэнхи нь газрын маргаантай асуудал болон “ТҮЦ“-ний тухай, мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаар   өргөдөл гомдлоо шийдүүлэх хүсэлтээ танилцуулсан. 
 
Баянгол дүүргийн  15 -р хорооны нутаг  дэвсгэрт   хүүхдийн тоглоомын талбай байхгүй болж, газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа болон төрийн байгууллагын уялдаа холбоо муугаас  хоёр өөр тайлбар өгдөгийг ч дурьдлаа.  Дүүргийн Засаг даргадаа хандсан ч  үл тоон , иргэдийг чирэгдүүлж,  өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй  явах болсон. Аргаа бараад  хотын даргын уулзалтад  орох хүсэлтээ өгсөн гэдгээ ч учирлалаа.
 
Нийслэлийн  төр захиргааны байгууллага,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа агентлаг, газар хэлтсүүд иргэдийн  өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэх  ёстой гэж   нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэллээ.

Иргэнээ сонсож, тэдний амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, бухимдалгүй нийслэл хотын төлөө төр захиргааны байгууллага ажиллах учиртай.    Тиймээс ч  14 хоног тутам  хотын даргын хувьд иргэдтэйгээ нүүр тулан уулзахдаа   нийслэлийн   төр захиргааны байгууллагын удирдлагуудыг ч давхар уулзалтанд   оруулдаг  дэг тогтоосныг онцолсон.

Хотын дарга  иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж,  шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад   уулзсан иргэд талархаж байна.  Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын  даргад ирүүлэхийг   холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдол 2016-08-23 14:38:18
    Хөлдүү чадах уу
    202.70.46.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzochin 2016-08-23 11:37:14
    YUNYKH NI IRGED WE ? KHEDEN BAIGUULLAGYN UDIRDLAGA L BAINA < INGEJI KHELBERDEKHEE BOLIOCH , KHUGIIN DURAKUUD . TA NAR TSALIN NE...
    103.229.122.251
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-23 10:40:51
    Элэнцгийн чинь иргэд вэ 10 амьсгаа л байна ингэж хэлбэрдээд ч хол явахгүй дээ М.Энхболдын хүүхэлдэй минь
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Мажиг 2016-08-23 10:16:26
    Микро -нуудыг хална гэсэн яав.Хархориноос нааш буудал таглаж зогсоод хашигаад л. Бас Утааны ихийг яана. Эд улаанбурханыг тараасан биз дээ
    202.9.40.52
    Мэдэгдсэн Хариулах
  • бичээч 2016-08-23 09:32:50
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь...
    103.26.194.149
    Мэдэгдсэн Хариулах
  • gyuu 2016-08-23 09:23:37
    энэ худлаа суртэй мэдээ тавихаа болиорой иргэд гэж хаана байна аа худлаа өөрсдийн танидаг намын хүмүүсийнхээ асуудалыг сонсохоо мэдээ болгож иргэлийг хуураад
    59.153.87.3
    Мэдэгдсэн Хариулах
  • жээнж 2016-08-23 09:05:57
    талбай дээр суугаад хүмүүстэй уулзаж ярилц. тэгээд наранд цохиулж үз. эмнэлэгт хэвтэж үз. түлэгдэж үз. машинд мөргүүлж үз. тэгээд мэднэ
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах