Ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаж магадгүй
УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзах үеэрээ энэ сарын 25-нд УИХ-ын чуулганыг хуралдуулах чиг барьж байгаагаа дуулгасан. Чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэнэ гэдгээ дуулгасан юм.

Тэгвэл өнөөдөр  УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Гэсэн ч одоогоор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах албан ёсны тов гараагүй байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ 2016-08-23 09:31:50
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь...