Монголбанк 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ
Банкууд 2239.00-2245.00 төгрөгийн ханшаар 4.6 сая ам.доллар худалдан авах, 2264.00 төгрөгийн ханшаар 0.5 сая ам.доллар худалдах, 333.00-337.50 төгрөгийн ханшаар 16.3 сая юань худалдан авах, 339.20-339.40 төгрөгийн ханшаар 1.8 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 337.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүлсэн болно.

Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын своп хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан болно.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.