Н.Энхбаяр: Тогтолцоо сул учраас төсвийн тэлэлт зохисгүй цаг үедээ эхэлдэг
“Монголын эдийн засгийн өнөөгийн байдал,  хүндрэл, гарц, шийдвэр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж  өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн суурь фундаментууд болох улсын төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад өр, төгрөгийн ханш, улсын валютын нөөц зэрэг үзүүлэлтүүд тасралтгүй уруудаж байна. Иймд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд эдийн засагч, судлаачдын үнэлэлт, дүгнэлтийг хэлэлцүүлж, хүндрэлээс гарах гарц, шийдлийг олох нь хэлэлцүүлгийн зорилго юм.

Хэлэлцүүлэгт их дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 30 гаруй эдийн эдийн засагчид оролцож, дараах сэдвүүдээр илтгэл тавьсан юм.
Үүнд:
-Макро эдийн засгийн нөхцөл байдал
-Төсөвтэй холбоотой хүндрэл
-Төлбөрийн тэнцэл, ханшид учирч буй дарамт
-Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага
-Банкны салбарын нөхцөл байдал зэрэг илтгэлүүд тавигдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчдын илтгэлтэй холбогдуулан байр суурийг нь сонслоо.

Эдийн засагч Н.Энхбаяр “Өнгөрсөн жилүүдээс харахад УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэтгэл гурвын дунд асар хол зөрөө бий. 2013 оны төсөв нэг их наяд, 2015 оны төсөв 500 сая. Энэ бол бараг нэг сарын зөрүүтэй, савлагаатэй төсөв батална гэдэг мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлсд дарамт учруулж байгаа юм. Энэ нөхцөл байдалд хүргэсэн шалтгаан нь:
Нэгдүгээрт, Засаглалын асуудал байна. Институци нь өөрөө чадавхтай байх, өмнөх бодлогын залгамж бодлогоо үргэлжлүүлдэг байх.
Хоёрдугаарт, Төсөв мөнгөний бодлого эдийн засагт хүчтэй нөлөөтэй. Энэ хүчтэй нөлөөллийг хэзээ хэрэглэх вэ гэдэг чухал. Төсөв мөнгөний бодлого, арга хэрэгсэл нь хэзээ эхлээд хэзээ дуусах вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй.  Харамсалтай нь манай өнөөгийн тогтолцоо сул учраас төсвийн тэлэлт зохисгүй цаг үедээ эхэлдэг. Зарим нь дуусахгүй удах зэрэг асуудлууд байна.
Цаашид төсөв мөнгөний бодлогод үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх тусгай хороог Засгийн газар дэргэдээ байгуулж болох юм гэсэн саналыг судлаачид хэлж байна” гэлээ.
Мөн энэ үеэр эдийн засагчдийн зүгээс Олон Улсын валютын сангаас тусламж авах асуудлаар байр сууриа илэрхийлж байсан юм.

Энэ асуудлаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “ Бодлого гаргагчдын зүгээс “Стэнд бай “ хөтөлбөрт хамрагдах хүслээ илэрхийлээд эхэлсэн байна. Энэ зөв байж магадгүй. Үүний тулд одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд үүссэн хүндрэлүүдийг зөв тодорхойлох, үнэн байдлыг олон нийтэд илтгэх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг Олон Улсын валютын сангийн тодорхой хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх үйл явц зайлшгүй хэрэгтэй байна. Сонголт бараг үлдээгүй байх” гэлээ.

Харин  “Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл тавьсан эдийн засагч Ч.Хашчулуун  “Хүмүүс “Стэнд бай”-ийн гол утгыг мэдэхгүй янз бүрээр тайлбарлаж байгаа. “Стэндбай” гэж тусламж авах тухай ойлголт юм. Бид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Манай эдийн засаг хугацаанаасаа өмнө нь хямралаас гарвал заавал үргэлжлүүлэх албагүй. Мөн авах тусламжийнхаа хэлбэр, хэмжээг хоёр тал ярилцаж тохиролцоно. Хамгийн сүүлд “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь Серби улс. Нийт 1.3 тэрбум долларын тусламжийг олон улсын валютын сангаас авч бүх тулгамдсан төлбөрөө барагдуулсан. ОУВС-ийн мөнгийг 20-30 жилийн дараа буцааж төлөх ч эдийн засаг нь сайжирсан” гэлээ.


Эдийн засагч, судлаачдын ярилцлагыг цувралаар хүргэх болно...

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • diler 2016-08-30 07:41:28
    Erdenetiin 49 huwi yasan beeee
  • Зочин 2016-08-24 04:26:33
    АЛт дилерийн хэргийн эзэн Үнэнбат шоронд суухгүй харин ч дэвшээд байгаа юм бишүү
  • фц 2016-08-23 13:57:39
    Мэргэн түргэн хүн олшрох дутам энэ улсын э/з сүйрэх
  • аө 2016-08-23 08:20:11
    дарга нэртэй малмасуудын үгэнд итгэх бэрх. црьд хэлсэн үгнээс нь зөрсөөр ирлээ.