“Азийн цом”-ын хоёр дахь тоглолт Улаанбаатарт болно
Улаанбаатар хотод “AFC Cup” буюу “Азийн цом”-ын  тэмцээний “В” хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 18:00 цагаас явагдана. Эхний тоглолтодоо манай лигийн аваргуудыг 2:0-ээр хожсон “Три Стар” /Непал/ клуб Комбажын лигийн түрүү баг “Нагауорлд”-тай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.

Гурван оноотой байгаа “Три Стар” өнөөдрийн тоглолтод хожих юм бол хэсгээс гарах болзолоо хангана. Харин “Нагауорлд” хожвол тэдэнтэй оноо тэнцэж, 25-ны пүрэв гаригт “Эрчим” клубтэй шийдвэрлэх тоглолтыг хийх болно.

“Нагауорлд” нь 2001 онд байгуулагдсан Комбажын залуу клуб. Улсынхаа дээд лигт хоёр удаа түрүүлсэн баг энэхүү тэмцээнд мөн хоёр дахь удаагаа оролцож байгаа.

Энэ жилийн тэмцээнийн нэг хэсэгт багтсан “Эрчим”, “Три Стар” багуудтай анх удаа оноолт таараад байгаа тул тэдний хэрхэн тоглох нь таавар хэвээр байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.