Хөвсгөлд анхны цас оржээ
Өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд цас оржээ. Хатгал сум, Хөвсгөл нуурын орчимд ийнхүү цас орсон нь, өвөлжилтийн бэлтгэлээ яаралтай амжуулахыг сануулж байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орох аж. Тодруулбал,  24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.




 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвлийн улирал гэж огт хэрэггүй 2016-08-24 01:12:22
    Европын орнууд шиг 3 улиралтай л баймаар байна. Маш их хэмнэлттэй, эрүүл мэндэд ч их тустай. Бурхан минь өвлийн улирлыг Монголд ирүүлэхгүй байлгаач гэж гуйя
  • зочин 2016-08-23 06:11:23
    ашгүй сэрүү орох нь. 35-40 хэмийн халуун ч хүсэх юм биш байналээ.
  • хэ холиотой сэтгүүлч хон хэрээ болчих юм 2016-08-23 05:59:56
    сүр шүү дээ. 6 7 8 сард ууландаа цас орж л байдаг шүү дээ. сүүлийн үед дулаараад ховордсон болохоос хэвийн үзэгдэл.
  • ГОЁ ГОЁ 2016-08-23 05:38:04
    Ийм байгаль цаг ууртайдаа л Миний Монгол гоё байхгүй юу даа