NBA-гийн ахлах дэд ерөнхийлөгч  Монголд ирнэ
 Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгыг “Event” буюу үйл ажиллагаа хариуцсан ахлах дэд Ерөнхийлөгч Марк Аронсон хүлээн авч энэ сарын 10-12-нд манай улсад айлчлахаар болжээ.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд сагсан бөмбөгийн наадамд хүндэт зочноор оролцож, манай улстай танилцах, 2015 онд зохион байгуулах томоохон арга хэмжээний талаар судлах зэрэг хэд хэдэн ажил төлөвлөсөн байна.

Ноён Марк Аронсон нь олон улсад зохион байгуулагддаг бүхий л арга хэмжээг хариуцдаг.

Жилдээ 80 гаруй сая ам.долларын төсвийн зарцуулалтыг жилдээ удирдаж, Япон, ОХУ, Мексик, Бразил улсад NBA-гийн улирлын болон улирлын өмнөх тоглолт зохион байгуулах ажлыг хийж, Basketball Without Borders олон улсын томоохон хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт явуулахад голчлон шийдвэрийг гаргадаг эрхэм юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.