УЕПГ-ын вебсайтын онигооны булан иргэдэд таалагдсангүй
Төрийн  байгууллагууд  хийж бүтээсэн ажил, хийх гэж буй ажил гэх зэрэг өдөр тутмын  болоод онцлог ажлуудаа тайлагнаж, мэдээлдэг албан ёсны вебсайтуудыг ажиллуулдаг. Үүний адилаар Улсын ерөнхий прокурорын газар ч мөн вебсайттай бөгөөд үүгээрээ  дамжуулан мэдээлэл өгдөг юм.  Харин тус газрын вебсайт бусад төрийн байгууллагуудын  сайтаас бага зэрэг ялгаатай.

Тодруулбал тус газар өөрийн вебсайтдаа онигооны булан оруулж өгчээ. Ингэхдээ онигооны буландаа хуульчидтай холбоотой төрөл  бүрийн онигоог оруулдаг байна. Тэгвэл  прокурорынхны  энэхүү хошин шогийн буланг иргэдийн зүгээс ихээхэн шүүмжилж байна.

Энэ талаар цахим хуудаснаа “Прокурорын вэб хуудсандаа онигооны булантай улс манай монголоор дуусаг” хэмээн нэгэн иргэн сэтгэгдлээ илэрхийлсэн бол өөр нэг хүн “Ард түмэндээ онигооноос өөр илүү мэдээлэл өгчихөж чадахгүй байгаа юм байх даа, өөрсдөө дэндүү онигоотой юм хэмээн бухимджээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-23 07:52:51
    Энэ чухал байгууллага онигоо бичээд л сууж байна гэдэг чинь УДИРДЛАГЫГ МАШ ХУРДАН солих хэрэгтэй болжээ гэдгийг л хэлээд байна даа
  • зочин 2016-08-23 07:17:46
    Завхарсан юм. Хийх юмгүй газар уу энэ Улсын ерөнхий прокурорын газар.
  • t 2016-08-23 05:58:09
    turiin albanii buh gazar yag iim bg hen yu hiihee medku baahan humuus l suuj bdiin bn lee,
  • ы 2016-08-23 05:53:26
    The Prosecutor's General Office of Mongolia гэж орчуулмаар юм шиг харагдаад байх юм. The Office of the Prosecutor General of Mongolia гэдэг нь хэр тохиромжтой?...
  • хаха 2016-08-23 05:53:19
    ха ха. Прокурорын байгууллага дэндүү хүнд сурталтай ялзарсан байгааг хохирогч би бүтэн жил гомдлынхоо хариуг хүлээхдээ мэдэрлээ. хохинээ л гэдэг хүмүүсдээ
  • УЕПГ больдоо 2016-08-23 05:43:05
    Ийм л хэм хэмжээгээ умартсан эмгэнэлтэй болсон. Хүнд ч, Төрийн байгууллага, Албан газар, Ер нь Төрт ёсонд хэзээ ч хийж болохгүй үйлдэл,хэлж болохгүй үг гэж бий
  • he he 2016-08-23 05:33:52
    www.prokuror.mn