“Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2016” марафон болно
Ахиллис Монгол ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, Найдвар Боломж-Улаанбаатар – 2016” марафон гүйлт 9-р сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.Энэхүү марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100% хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах аж.

Иймд Улаанбаатарчуудыг 9-р сарын 10-ны бямба гарагийг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт, марафонд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин нэгэн өдрийг утга төгөлдөр өнгөрүүлэхийг урьж байна.

Та “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” марафоны арга хэмжээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараах байдлаар дэмжих боломжтой. Үүнд:

•    “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” хандивын гүйлтэнд оролцох.
Таны гүйлтийн хураамж гүйлтийн ангиллаас хамаарч өөр үнэтэй. 
•    Футболка худалдаж авах.
•    Хандив өгөх /иргэд/ 
•    Техникийн тусламж үзүүлэх, ивээн тэтгэх
•    Мэдээллийн ивээн тэтгэгч
•    Албан ёсны ивээн тэтгэгч
•    Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх боломжтой юм.





Энэхүү марафон нь өнгөрсөн 2015 онд анхны гүйлтээ зохион байгуулж байсан бөгөөд уг арга хэмжээнд нийт 1,800 орчим хүн гүйж, 3,000 гаруй хүн дэмжин, 350 сайн дурын ажилтнууд сайхан сэтгэлээр оролцож байжээ. 

Дашрамд дуулгахад, Ахиллис Монгол ТББ нь Дик Траумын үүсгэн байгуулсан Ахиллис Интенэйшнл байгууллагын 73 дахь салбар болон 2015 онд Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан билээ.Ахиллис Интернэйшнл нь дэлхийн 10,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан спортын үйл ажиллагаагаа явуулж байна.

1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө алдсан. 1976 онд Траум жил бүр зохион байгуулагддаг Нью -Йорк хотын марафонд оролцож гүйлтийн зайгаа амжилттай дуусгаж барианд орсноор тус марафонд оролцсон анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон. 1983 онд Траум Ахиллис Трак клуб буюу одоогийн Ахиллис Интернэйшнл байгууллагыг үүсгэн байгуулжээ.

1988онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анхны 10 км-ын уралдаан Нью-Йорк хотын Үндэсний паркад зохион байгуулагдсан. Мөн тус онд Траум Польш улсад болсон марафоны 100км-ийн зайнд гүйж барианд орсон хөгжлийн бэрхшээлтэй анхны хүн болсон юм. Ахиллис Кидс нь 1991 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш Нью-Йорк хотын уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд 2001 онд Брүүклинд Ахиллис марафон зохион байгуулсанаар эхлэл тавигдсан.

2003 онд “Итгэл найдвар, Боломж” уриан дор 5 км-ын анхны гүйлт зохион байгуулагдсан. Дик Траум 2004 онд 34 шархадсан дайчдыг “Итгэл найдвар, Боломж” гүйлтэнд уриалан оролцуулсан юм. 2010 оны 4 сарын 18-нд Үндэсний Еврейчүүдийн Спортын алдартнуудын танхимд албан ёсоор багтсан тэрээр Нью- Йоркийн Их сургуулийн баклавар, магистр болон докторын зэрэгтэй бөгөөд одоо Манхэттен дүүрэгт амьдарч байна,
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гүй 2016-08-23 05:17:04
    гүй гүй гүй. гүйвэл та урт наслана гүйвэл та удаан жаргана гүйгүй гүй гэдэг дуу байдаг даа.