Энэ амралтын өдрүүдэд “Ганга нуурын чуулган” болно

Сүхбаатар аймгийн захиргаа 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн Ганга нуурын чуулган наймдугаар сарын 27,28-ны өдрүүдэд болох гэж байна.

Энэхүү түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төсөл нь байгаль экологи, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьганга ёс заншлыг сэргээхэд чухал алхам болох, Монгол нутгийн нэгэн гайхамшигт баян бүрд болох Ганга нуурыг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулахад уг хөтөлбөрийн нэгэн чухал зорилт ажээ.

"Ганга нуурын чуулган 2016" үйл ажиллагааны хөтөлбөр

2016.08.27 Бямба гараг

09:00-11:00 Дарьганга нүүдэлчний өв
Дарьганга гэр бүхий нүүдэлчдийн эд өлгийн соёлын үзэсгэлэн
(Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран,Баяндэлгэр)
11:00-13:00
Нээлтийн ажиллагаа: Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран, Баяндэлгэр сумдын ардын авьяастнуудын тоглолт
• Морин хуурын татлага
• Цагаан идээний үзэсгэлэн худалдаа
• Угсаатны зүйн музейн Дарьганга мөнгөн урлалын ховор үзмэрүүд тус тус дэлгэж үзүүлнэ.

13:00-15:00 Завсарлага

15:00-18:00 Дарьганга адууны соёл
• Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтны үзүүлбэр
• Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий жороо морины үзүүлбэр
• Дарьганга марзай дуудах уралдаан
• Адууны дэл засах уралдаан

18:00-19:00 Урлаг соёлын хөтөлбөр
• “Жаахан Шарга” ХЖТ-ын тоглолт
• Үдшийн цэнгүүн

2016.08.28 Ням гараг

08:00 – 16:00 Дарьганга нүүдлийн соёл
/Өргөний голд/

Дарьганга нүүдэллэх зан үйл, ёс уламжлалын өдөрлөг
• Шинэ нутаг сонгох
• Нүүдэллэх ёс
• Гэр барих
• Дарьганга шавар зуух барих
• Шинэ нутгийн цай чанах, идээ тахил өргөх
• Шимийн архи нэрэх ёс
• Уламжлалт зан үйлийг сэргээх хөтөлбөр
• Дарьгангын уламжлалт аман билиг, зан үйлийг харуулсан зохиомжит жүжигчилсэн тоглолт
• “Жаахан шарга” дууны найр

16:00 – 20:00 Хаалтын ажиллагаа
/Ганга нуурын хөвөөнд/
• Ганга нуурын хамгаалалтын талаар
• Шагнал гардуулах ёслол

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-23 13:19:51
    Энэ зуны амралтаараа Ганга нуур дээр очлоо. 1000 хун чуулдаг байсан Нуур маань сүйрлийн ирмэг дээр очжээ. Нуураа тойрч үзлээ, малын баас, хүмүүсийн хаясан хог,...
  • Үнэн 2016-08-23 07:38:19
    Ганга нуур маань усгүй болцон байна.
  • уул ус талхлаад хаячих бий бүгдэд нь ула 2016-08-23 06:16:37
    уул ус талхлаад хаячих бий бүгдэд нь улавч өмсүүлж нутагтаа нэвтрүүл.