Зукерберг амлалтаа биелүүлэв

Фэйсбүүк нийгмийн сүлжээний сайтын үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийдөн авч, аав болсон. Тэрбумтнууд дундаа хамгийн өгөөмөр гэдгээрээ алдартай тэрбээр энэ баярт үйл явдлыг тохиолдуулан, мөн дэлхийн бүх хүүхдийг илүү сайн сайхан дэлхий ертөнцөд амьдруулахын тулд нийт орлогынхоо 99 хувийг буяны үйлст зориулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Зукерберг амлалтаа  биелүүлж, их хэмжээний мөнгийг буяны үйлст зориулж эхэлжээ.  Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хувьцаагаа бэлэн мөнгө болгож эхэлсэн байх юм. Лхагва болон пүрэв гарагт гэхэд нийтдээ 767905 хувьцааг худалдаж, 95 сая ам.долларыг босгожээ. Тэрбумтан эр анх удаагаа буяны үйл ажиллагаанд зориулан хувьцаагаа худалдсан нь энэ.

Ирэх гурван жилд жил бүр нэг тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг худалдан буяны үйлст зарцуулахад  хөрөнгө нь хангалттай хүрнэ хэмээн Зукерберг төлөвлөж буй аж. 


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.