“Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” өнөөдөр болно
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдрэх “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож өнөөдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм.“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм.

Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар,  хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байна. Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийн үзэгчдэдээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-06 08:18:51
    Сонгодог урлагийн иргэдэд түгээх төрийн оролдлого мөнхөд ядруу менежмэнттэй байх юм. Яахав чадалтай уран бүтээлчид байна л даа. Сайхан залуус байна. Гэхдээ гол нь хүргэх гэж буй хүмүүстээ анхаарлаа түлхүү хандуулах ёстой. Жишээ нь ийм санаа байж болно. Юу
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-07-06 08:21:16
      Иргэд үзэх гэж буй дуурийнхаа талаар тодорхой ойлголт авсан байвал их зүгээр. Үүний тулд урилга, билетээ нэг тийм танилцуулга маягаар зохиомжилж болно. Дуурийн талаар, дуулагдах ари, романсны талаар товч ойлголтыг танилцуулга дээрээ хэвлэчихэж болно. Тэгв
      202.21.106.101
      Мэдэгдсэн Хариулах