Цэцэрлэгийн бүртгэлд АТГ-аас хяналт тавихгүй

Өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа болон өргөтгөл хийж буй сургууль, цэцэрлэгүүдээр өөрийн биеэр явж танилцжээ. Энэ үеэрээ тэрээр, цэцэрлэгийн бүртгэлийн явцад хүүхдээ амар хялбар аргаар цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүд эрхлэгч багш нарт авлига өгч, авдаг гэх гомдол их гардаг. Тиймээс Авлигатай тэмцэх газартай хамтран цэцэрлэг сургуулийн бүртгэлд хяналт тавьж ажиллана” хэмээсэн юм.

Тэгвэл АТГ-аас “Авлигатай тэмцэх газраас цэцэрлэг сургуулийн бүртгэлийг хянаж шалгана гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Өмнө жилүүдэд боловсрол болон эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн энэ жишгээр ажиллаж байгаа. Тэрнээс цэцэрлэгийн багш ажилчдыг хянаж шалгана гэдэг ташаа мэдээлэл. Авлигатай тэмцэх газраас боловсролын салбарт авлигаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хэзээд авч ирсэн” гэлээ.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • оруулж байна 2016-08-23 01:36:37
    үнэн үү. нүд бүлтэрэх нь ээ. авилгал жил бүр л авдаг шүү дээ. одоо бүүр улайм цайм хүүхэд бүртгэхгүй байж байгаад хандиваар оруулж байна гээд 400-1000 мянгаар о...