Доналд Трамп бодлогоо шинэчиллээ

АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Сонгуульд улстөрийн туршлагагүй ч, бизнесийн амжилтаараа олон хүний итгэлийг хүлээсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдөж буй.
 
Сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдсэн энэ үед Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн улам ширүүсч эхлээд байна. Гадаадын зарим ажиглагчид ирэх сонгуульд хэрэв Хиллари Клинтон ялбал, одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн улстөрийн бодлого үргэлжилнэ гэж үздэг.
 
Харин Доналд Трамп сонгогдвол хэзээний дайнч бодлогыг баримталдаг Бүгд Найрамдах намын хатуу бодлого дахин үргэлжлэх төлөвтэй байгааг онцолдог. Үүнийг батлах мэт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан мөчөөс Доналд Трамп Мусальман шашинтнууд цагаачдын эсрэг хатуу бодлого баримтална гэдгээ зарлаж, мексикчүүд болон мусальман шашинтнуудын эгдүүцлийг төрүүлээд байв.
 
Тэгвэл сонгууль дөхсөн энэ үед шоу бизнесмэн эр өөрийн улстөрийн бодлогодоо шинэчлэлт хийж, зөөлрүүлэх болсон байиа. Тодруулбал, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр хэрэв сонгогдвол ДоналдТрамп улс оронд нь хууль бусаар оршин сууж буй нийт 11 сая цагаачийг хүчээр хөөж гаргана гэсэн бодлоо өөрчилсөн аж. Дэмжигчдийнх нь хувь өдөр ирэх бүр унасан үзүүлэлттэй байгаа тэрбээр саяхан сонгуулийн кампанитынхаа менежерийг сольсон. Түүнд эдүгээ Келлианне Конвэй гэгч эмэгтэй зөвлөх болсон бөгөөд үүний дараагаас дэмжигчдийнхээ тоог өсгөх зорилгоор Доналд бодлогоо өөрчилсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.
 
Трампын хувьд Нью-Йоркт өөрийн эзэмшлийн Трамп тауерт саяхан латин америк гаралтай дэмжигчидтэйгээ уулзалт хийсэн байдаг. Тэгвэл уулзалтад оролцсон дэмжигчид нь Испанийн “Univision” гэх телевизэд Трамп хууль бус хэдэн зуун мянган цагаачдад хотын иргэдийн адил эрхийг олгох талаар ярьсан тухай мэдээлжээ. Энгийн иргэдийн яриаг мөн уулзалтад оролцсон Техас мужийн дүрвэгсдийн асуудлаар мэргэшсэн нэгэн өмгөөлөгч ч баталсан байна. Тэдний хэлснээр Трамп “Хууль бусаар оршин сууж буй 11 сая цагаачид АНУ-д том асуудал үүсгэж байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг албадан нутаг буцаах нь хүмүүнлэг ёсонд харшилна” гэж уулзалтын үеэр онцолсон гэнэ.
 
Түүний сонгуулийн сурталчилгааны менежер Келлианне Конвэй ч “Си Эн Эн” телевизэд өгсөн ярилцлагадаа Д.Трамп тун удахгүй хууль бус цагаачдад чиглэсэн бодлогынхоо талаар дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэж ярьсан аж. Гэхдээ “Албадан нутаг буцаана” гэсэн заалт орсон эсэх талаар асуухад “Одоогоор хараахан шийдээгүй” гэх тайлбарыг өгсөн байх юм.
 
Ямартай ч,АНУ-ын Ерөнхийлөгч болбол Мексикийн хилд аварга том хана босгоно, хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаана, мусальман шашинтнуудыг АНУ-ын хил нэвтрүүлэхгүй гэх мэтээр хачирхалтай мэдэгдлийг хийж байсан үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан улстөрийн   бодлогодоо шинэчлэлт хийж, зөөлрүүлж эхэлсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.