Хэд хэдэн нэр дэвшигчдийг шүүхээс эргүүлэн татах шийдвэр гарчээ
Ардчилсан намын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Онцгой комиссыг байгуулсан бөгөөд тус комисс нь эрх баригчдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг байнга хүлээн авч, олон нийтэд мэдээлэх, хууль, шүүхийн байгууллагад хандах зэргээр ажиллаж буй билээ. Энэ хүрээнд Орхон, Дархан-Уул аймгуудад ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан хэд хэдэн нэр дэвшигчдийг шүүхээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна. Тиймээс дээрх аймгуудад ИТХ-ын сонгууль дахин явуулах шийдвэр гарсан талаар мэдэгдлээ. Мөн Сүхбаатар аймагт ИТХ-ын хуралдаан нь болж, Засаг даргаа сонгосон процессыг шүүхээс “хууль зөрчсөн” хэмээн үзсэнийг онцоллоо.

АН-ын Онцгой комиссоос мөн өмнөх сонгуулийн үеэр “СЕХ захиргааны акт гаргах замаар сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлсөн” гэж үзэж буй юм. Энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болсноо ч мэдэгдлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-09-22 08:57:19
    Эрдэнэтэд байсан Батхуяг хаана юу хийгээд сүржигнээд яваа юм бэ.
  • Зочин 2016-08-23 02:29:45
    хаха энд их инээдтэй юм болсон, Дарханы сонгуулийг АН болон Дашууд луйвардах гэж байдгаараа хичээж хууль зөрчиж байгаад МАН ын 7 нэр дэвшигчийг татуулсан.
  • Зочин 2016-08-23 00:46:02
    АН ард түмний сонголтийг шүүхээр шийдүүлдэг луйвраа зогсоохгүй юм аа Тэгэх тусам ард түмэн дахин дахин АН-ыг унагах хэрэгтэй!!!!!!!!!
  • Хм 2016-08-22 12:43:50
    МАН гэж сонгууль бүрийг будилуулж, төрийн албыг зардаг, авилгач гэмт хэрэгтнүүд.
  • зочин 2016-08-22 12:33:30
    АН гэж хөгшин залуугүй ухааны хомсдолтой юмнууд байх юм аа, ийм ч болоод ард түмэн АН- ыг сонгоогүй юм шүү дээ
  • irgen 2016-08-22 12:09:50
    Ardchilsan namiinhan mini dee. Odoo yamar yalgaatai um be. Zugeer namaa tsevrel. Tsevershihgui bol tar
  • зочин  2016-08-22 10:07:45
    Дархан - Уул аймаг сонгуулийг луйвардах гэж их оролдсон доо даанч чадсангүй
  • Hosgui t1 AN 2016-08-22 09:37:39
    Tenegtej duusaagui yu AN?
  • зочин  2016-08-22 08:45:48
    одоо болиоч ямар ядаргаатай салдаггүй юм бэ дургүй хүрмээр юмаа
  • Намаа төвхнүүлж байж, улсын тухай ярь. 2016-08-22 08:35:26
    Инээдтэй ч юмаа.
  • doko 2016-08-22 08:15:15
    he he ha ha. AN unen ineedtei damshignuud yumaa
  • зочин 2016-08-22 08:09:34
    Онцгой комисс ч гэх шиг мөн ч балайрах юм даа. Эхлээд намаа төвхрүүлж байж дараа нь МУ-ыг удирдах хэрэтэй бус уу. нэгэнт лялагдчихсан юм бол хүлээн зөвшөөрөөд