Цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй гэв
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулах юм. Цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцтай холбогдуулан  НИТХ-ын төлөөлөгч Б. Сүхбаатар  эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Түүний хувьд Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн бүртгэлийн үйл явцтай танилцсан байна. Энэ талаараа тэрбээр “Энэ сарын 16-нд нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн хүрээнд цэцэрлэгүүд бүртгэлээ эхлүүлжээ. Цэцэрлэгийн эрхлэгчид бүртгэлээ ил тод  явуулахгүй байгаагаас асуудал үүсч байна. Мөн цэцэрлэгүүд өнгөрсөн жил гурав, дөрвөн настнуудын элсэлт аваагүй.  Хоёр настнуудаас сугалаагаар 50 хүүхэд авсан. Өнгөрсөн жилийн сугалаанд хамрагдаж чадаагүй хоёр настнууд энэ жил очоод бүртгүүлэх гэхээр "Манайх гурван настнууд авахгүй, анги дүүрсэн" гэдэг. Өнгөрсөн жил сугалаагаар 50 хүүхэд авсан боловч энэ жил 50 хүүхэдтэй анги нь 160-180 хүүхэдтэй болчихсон байдаг. Энэ асуудал дээр эцэг эхчүүд маш их бухимдалтай байна. Иймээс цэцэрлэгийн бүртгэлийг цахим байдлаар явуулах хүсэлтийг маш ихээр ирүүлж байна.  Энэ дагуу хариуцсан ажилтнуудтай нь уулзаад цэцэрлэгийн бүртгэлийг цахим байдлаар явуулах хүсэлт тавьсан. Энэ чиглэлээр холбогдох албаныхантай уулзаж байна” гэлээ.

Мөн энэ үеэр эцэг эхчүүд цэцэрлэгийн бүртгэлийг ил тод нээлттэй, цахим хэлбэрээр явуулах цаг болсон гэдгийг хэлж байлаа.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-23 07:29:25
    Цахимаар бүртгэх нь уг нь зөв. Гэхдээ цахим техникийн учир ухааныг мэдэхгүй хүмүүс бий шүү. Тийм хүмүүсийн хүүхдүүдийг яах уу?
  • irgen  2016-08-23 05:02:48
    1 tsetserlegt neg bulgiin 2s 3 angi bdag. 1 angi 40 huuhedtei geed bodhoor 120 huuhed avah yostoi bizde... yahaaraa 50 han huuhed avdag yum be?
  • ооооооо 2016-08-22 07:08:06
    хүүхэд бүртгэхгүй байж байгаад л цагыг нь тулгаж байгаад хахуулиар аваад сурчихсан. одоо өөрчлөлт хийх гэвэл хэцүү дээ