Үерт автсан 15 айл өрхөд тусламж үзүүлжээ
Энэ сарын 7-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод хүчтэй аадар бороо орсны улмаас, 500 орчим айл өрх усанд автаад байсан юм.

Тэгвэл Увс аймаг дахь цагдаагийн газраас борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэр бүхий 15 айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх асуудлыг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулжээ.

Энэ дагуу наймдугаар сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, 75 ширхэг үхрийн лаазалсан мах буюу 642.750 төгрөгийн хүнсний тусламжийг айл өрхүүдэд хүлээлгэн өгчээ.





Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.