Богдхан уулнаас самарчдыг буулгажээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэдийг уулнаас буулгасан байна. Мөн өнгөрөгч долоодугаар сарын 27-ны өдөр Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж, тарьсан хог хаягдлыг нь цэвэрлэжээ.

Түүнчлэн тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Иргэд олноор ууланд гарсанаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй юм. Тиймд цаашид Богд уулруу нэвтрэх постийг  байнга ажиллуулахаар болсон талаар тус байгууллагаас анхаарууллаа.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЧИ зүтгэ 2016-08-23 06:22:02
    зүтгэ зүтгэ зүтгээд бай. амлалтаа биелүүл. ЕС ИХДарга нар ууланд гарч эргүүл хий. эдийн засгаа аврах аргагүй болсон улс байгалиа хамгаал