АН-ынхан 60 тэрбумын асуудлаар дээд шатны прокурорт хандана гэв
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой гэх бичлэгийн асуудлаар дээд шүүхэд гомдол гаргах болсон тухай мэдээлэл хийлээ.
Сонгуулийн өмнө МАН-ын намын нэр нөлөө бүхий хүмүүс албан тушаал наймаалж, 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн.

Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Хоёрдугаарт шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй. Ийм учраас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм” гэсэн мэдээлэл өгсөн.

Гэвч АН-ынхан дээр шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Иймээс дээд шатны прокурорт хандахаар болсон байна. Энэ талаар Онцгой комиссын нарийн бичгийг дарга Б.Батхуяг “Эвлүүлэг гэсэн эцсийн шийд гараагүй байгаа тухай мэдээлэл авсан. Тиймээс бид дээд шатны прокурорт хандаж байна" гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН өөрөө хамгийн луйварчид шд 2016-08-24 01:26:06
    2012 онд гарангуутаа маш их хүнийг халж өөрсдийн хөгшин залуу мэдлэгтэй мэдлэггүй баахан хүнээ чихээ биз дэ. Өөрсдөө том луйварчид байж хуцаж бн. Өөрсдөө шоронд...
  • ЗӨВ 2016-08-22 11:41:34
    Зөв юм хийж байна. Энэ сэтгэгдэл бичиж байгаа балайнууд тэгээд төрийн албыг зарахыг дэмжээд байгаа юм уу. Шударга ёс гэж байдаг бол Сундуйг шоронд хийх ёстой
  • ккккккк 2016-08-22 09:17:50
    Болиоч ээ. АН-ын балайнуудаа. Та нарыг хэн ч сонсохгүй. Өөрийн нам шиг юмаа л өөд нь татахыг оролд. Бараг ч чадахгүй бол уу
  • зочин 2016-08-22 07:21:04
    АН- засаг барьж байх үед томилогдсон прокуроруудын чинь шийдвэр шүү дээ
  • энхболд 2016-08-22 06:12:22
    Энхболдыг оорииг нь барьж хиичих. Их юм хэлэнэ дээ..
  • зочин 2016-08-22 05:57:40
    АН-ын үхэрүүд одоо зайлаа, та нарыг ийм тэнэг арчаагүй, дээр нь бас хулгайч болохоор чинь ард түмэн сонгоогүй юм, 4 жил та нарыг харсан ханасан, ядарсан, зайл
  • pop 2016-08-22 04:53:18
    zi nambar 2 ch uhehgunee
  • зочин 2016-08-22 04:53:04
    хуулиа баримтлах хэрэгтэй тэгээд ч томчуулд хууль үйлчлэх биш
  • зочин 2016-08-22 04:17:28
    Онцгой комисс мөн сүржин нэрлэжээ онц байдал зарлах юм болов уу