Ажил олгогч танд байгууллагын тэтгэврийн хөтөлбөр яагаад хэрэгтэй вэ?
Хоёр мянган хүнтэй томоохон корпораци, хоёрхон хүнтэй компани удирддаг байсан ч ажил олгогч таны бизнесийн гол хөдөлгөгч хүч бол танай байгууллагын ажилтан юм. Гэвч ажилтны тань бүтээмж бууран, ажилдаа сэтгэл ханамжгүй болж улмаар өөрийн мэдлэг туршлагаа өөр байгууллагад ашиглахыг ямар ч ажил олгогч хүсдэггүй.           

Тухайн ажилтан ажилдаа дуртай, тогтвор суурьшилтай байх гол хүчин зүйл бол цалин хангамж, ажиллах нөхцөл, тухайн байгууллагад ажилласнаар ирээдүй нь баталгаатай байхад оршдогийг олон улсад хийгдсэн судалгаанууд нотолдог.

Ийм нөхцөл бүрдсэн тохиолдолд та ажилтнаасаа өндөр бүтээмж, итгэл зүтгэлийг нь хүртэх боломжтой. Хөдөлмөрийн энэхүү гайхамшигт харилцаанд хөтлөх Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх ёстой 3 шалтгааныг танд хүргэе.
 
ХУРИМТЛАЛ

Сар бүр тухайн ажилтан тодорхой мөнгөн дүнг өөрийн нэр дээрх тэтгэврийн санд хийх бөгөөд үүний тал хувийг ажил олгогч та бүрдүүлэх юм. Энэ хуримтлалыг урт хугацаанд өгөөжөө өгөх өндөр үр ашигтай “хөрөнгө оруулалт”-д хийх бөгөөд өгөөж нь жил бүр ажилтны тань дансанд орно.
Ингэснээр танай байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажилласан ажилтан тань тэтгэвэрт суухдаа хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалтын өгөөжтэй нь хамт авах эсвэл бөөнөөр нь авах боломжтой. Харин богино хугацаанд ажилласан тохиолдолд ажилтан зөвхөн өөрийн хуримтлуулсан мөнгөө авна.

            (*Хөрөнгө оруулалт*-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тэтгэврийн Ууган Сан  /ТУС/-ийн менежер М.Мөнхцэцэгийн 88097041 дугаарын утаснаас лавлана уу)

ИТГЭЛ ҮНЭМШИЛ

Ажилтны нэр дээрх тэтгэврийн дансанд сар бүр мөнгө хуримтлагдаж байгаа нь тухайн ажилтанд нийгмийн асуудалд анхаардаг, найдвартай, урт хугацаанд оршин тогтнох байгууллагад ажиллаж байгаагаараа бахархах, урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллахын тулд илүү хичээх итгэлийг өгдөг. Ингэснээр танай байгууллагын ашиг орлого улам нэмэгдэнэ. Хэдийгээр өөр байгууллага танай ажилтанд илүү цалин хөлс, ажиллах нөхцөлт санал болгосон ч тийм амархан урвахгүй л болов уу.
 
КОМПАНИЙН ҮНЭ ЦЭНЭ

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг ухаалгаар шийдвэрлэснээр танай байгууллага нийгэм эдийн засгийн хөгжилд урт хугацаанд, тогтвортой хувь нэмэр оруулж байгаа байгууллага гэдгээрээ алдаршин зах зээл дээрх үнэ цэнэ нь нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаа тань ч улам сайжирна.  
 М.Мөнхцэцэг
Бусдад түгээх
  • gplus