Мах худалдаалах зах буюу одоогийн Г.Занабазарын нэрэмжит музей
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах дурсгалт барилгуудаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.
  1. Чин ван Ханддоржийн барилга
  2. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга
  3. Улаанбаатар хотын музейн барилга
  4. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга
  5. Улсын драмын эрдмийн театрын барилга
 
Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙН БАЙШИН
 
Товч түүх:
Баруун Сэлбэ голын урд хэсэг, Нийслэл хүрээний мах худалдаалах зах буюу Махан довын зүүн талд 1913-1914 онд Оросын худалдаачин худалдааны зориулалтаар хоёр давхар байшин бариулсан нь тухайн үеийн том байшингуудын нэг байжээ.

Тус байшинг 1920 он хүртэл орос худалдааны төвийн зориулалтаар ашиглаж байгаад 1921 онд хятадын банк, 1921 оны дунд үеэс ЗОУ-ын улаан цэргийн штабын байр байрлаж байв. 1930 онд байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь Өндөр хоршоо хэмээн алдаршжээ. 1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо, 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байна.

Тус барилгын үндсэн хэсэг нь хоёр давхар, зүүн хойт жигүүртээ гурван давхар бөгөөд чулуун суурьтай тоосго мод хослуулсан угсарсан өвөрмөц хийцтэй байшин юм. Энэхүү барилга нь уртаашаа 67 метр, зүүн жигүүр нь Г маягийн өргөтгөл хэсэгтэй.
 
Хамгаалалтын зэрэглэл:
Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны 175 тогтоолоор улсын хамгаалалтад авсан.
 
Байршил:
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Жуулчны гудамжны хойд талд, Барилгачдын талбайн зүүн урд байдаг.

Онцлог:
Дорнод Сибирийн уламжлалт загвартай барилга
 
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.