Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн “American school Ulaanbaatar”
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хэдхэн хоногийн өмнө их дээд сургуулиуд энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэхгүй, 2015-2016 оны төвшиндөө байлгахаар болсон хэмээн мэдэгдсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, иргэдийн худалдан авах чадвар сул байгаа учраас сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй, өнгөрсөн хичээлийн жилийн түвшинд байлгах чиглэлийг бүх их, дээд сургуулийн захирлуудад өгсөн байх.

Энэ үеэр сайд дунд  сургуулиудын төлбөрийн нэмэгдэх эсэх талаар ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Хийх шаардлага байхгүй гэж үзсэн бололтой. Учир нь төлбөртэй хувийн дунд сургуульд хүүхдээ сургах эсэх нь тухай хүний сонголт, төлбөрийн чадамжийн асуудал. Гэвч  хувийн гэгдэх дунд сургуулиудын төлбөр 100 мянга байтугай 1000 ам.доллараас дээш дүнгээр нэмэгджээ. Доллар хэмээн тодотгож байгаа нь ч учиртай. Учир нь тэдний гүйлгээ валютаар хийгддэг. Эдгээрийн нэг нь “American school Ulaanbaatar”.  Тэднийх “Олон Улсын жишигт нийцсэн боловсролын таатай орчин” хэмээн сургуулиа рекламдаж өдрөөс өдөрт сургалтын нэмэгдүүлсээр байна.

Мөн тухайн цаг үед ам.долларын ханш ямар байхаас шалтгаалж “American school Ulaanbaatar”-ийн сургалтын төлбөрт өөрчлөлт ордог гэнэ. Тэдний 2014-2015 оны хичээлийн нэг жилийн дундаж төлбөр 10-17 сая төгрөг байсан. Энэ мөнгийг долларын ханштай уялдуудлан төгрөгөөр тооцож авдаг. Учир нь тус сургууль багш нарынхаа цалинг доллараар өгдөг учраас ийнхүү сургалтын төлбөрөө долларын ханштай уялдуулан нэмэгдүүлдэг байна.

Өнгөрсөн жилийн энэ үед 2000 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2250-д хүрээд байна. Энэхүү долларын ханшаас хамааран  энэ хичээлийн жилд “American school Ulaanbaatar” сургууль сургалтын төлбөрөө 40 хүртэл хувиар нэмсэн байна.

Уг нь Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухай хуулийн заалт байгаа. Энэ ч үүднээс бараа ажил үйлчилгээнийхээ үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх  хуулийн шаадлагыг бүх ААН биелүүлэх үүргийг хүлээдэг. 

Гэсэн ч хуулийн дээгүүр үйл ажиллагаа явуулсан энэ мэт байгууллагуудад төрөөс зохицуулалт хийсэнгүй өнөөдрийг хүрч байна. Хувийн өмч болохоор оролцож болохгүй гэх мэт тайлбар тавьж болох. Гэхдээ энэ түвшний чанартай боловсрол олгож байгаа эсэх дээр нь анхаарал тавих хэрэгтэй. Салбарын яамнаас  “American school Ulaanbaatar”-д сургалт явуулах тусгай зөвшөөрлийг нь олгосны хувьд хувийн хэвшлийн сургуулиудын төлбөр үндэслэлтэй эсэх, захиргааны аливаа шийдвэр нь хүүхдийн эрхийг хөндөж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

Салбарын сайд Ж.Батсуурь та дээрх асуудалд хяналт тавьж, монголын хууль журамд үл захирагдах хувийн дунд сургуулиудад хариуцлага тооцох цаг болжээ. Хууль зөрчигчид Монголын ирээдүйг сурган хүмүүжүүлэх нь ёс зүйд нийцэх эсэхэд ч дүгнэлт хийх хэрэгтэй.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochinm 2016-08-27 18:03:03
    tenegt nertei zorigtin neree bvten taviad tenegtvvleldee.khenii mongoor oortoo TENEGT ner ogchikhood tenegteed bainaa. chi naad ikh mongoo khavdraa emchlvvlekh...
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэгт 2016-08-22 21:44:42
    Та нарыг дийлэхгуй байж заавал энэ сургуульд хүүхдээ өг гэснүү? Өгдөг хүмүүс нь дугараагүй бхд та нар хүний өмнөөс юучив дээ Ядуугаа мэдкү бас атаархуу үхэр
    99.47.42.158
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2016-08-22 16:32:22
    Ter tolbooriiin mongo n haaanaaas gardagiiign sudlah heregtei mash no toi avilga luivriiin mongo bsidag baihooo huviin surguuliiin huuhduuud mash humuuu...
    150.129.143.240
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-22 13:24:57
    dendej bnaa. suuri bolobsrol unegui olgono geed bsan 10 say bol yahab gesen arai bnaaa
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-22 12:52:27
    гадны сургуулиуд монголын хуулийнд захирагдахгүй, монгол хэл, соёл, уламжлал заахгүй байгаа бол хаагаачээ
    182.160.3.242
    Мэдэгдсэн Хариулах
    • Хаха 2016-08-22 21:46:20
      Атаархүү хүүр вээ, үхлээ юү чи? Чи яаж ч чармайгаад хүүхдээ өгч чадахгүй болхоороо хаагаач гэж бгаму атаархуу хүүр вээ
      99.47.42.158
      Мэдэгдсэн Хариулах
  • Маяа 2016-08-22 09:14:16
    Арай дэндэж бнаа
    150.129.142.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-08-22 08:12:19
    Өндөр төлбөртэй хувийн хэвшлийн дунд сургуулиудыг хаавал таарна
    103.57.95.139
    Мэдэгдсэн Хариулах
  • huc 2016-08-22 08:05:41
    mongoliin bolovsroliin yam ajilaa hiihgui bna herev bolovsroloo saijiruulbal iim asuudal uusehgui
    124.158.89.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-22 06:32:45
    Hobby surguuliig bas shalgaad uguuch ee
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-22 05:47:25
    өндөр төлбөртэй хувийн сургуулийг хаах хэрэгтэй. Хүүхдүүдийг алж байгаа - оюуны хар тамхи. Эсвэл Улаанбаатараас гарга. Юу вэ иргэн бүр ямар ямар юмаар тэгш ба...
    103.212.119.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2016-08-22 05:02:55
    Олон юм хуцдаг тэнэгүүд вэ? Хувийн сургууль төлбөрөө хэд болгох нь та нарт пад байхгүй. Төлж чаддаг нь явуулна л биз? Чадахгүй бол улсын сургуульд хүүхдээ өг!
    202.9.40.231
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-08-22 04:33:05
    Сайханбилэг гуй даварч байгаа юм биш үү. Монголын хуулинд захирагдуул цалинг нь төгрөгөөр өгүүл. Монголчуудыг шулж байдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй
    43.228.130.60
    Мэдэгдсэн Хариулах
  • хэ баярхаж ханадаггүй хуцнууд л байдаг. 2016-08-22 04:28:40
    хэ баярхаж ханадаггүй хуцнууд л байдаг. тэднийг цаазаар аваад яюуул
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-22 04:27:56
    Мөнгө төлөх дуртай нь өндөр төлбөрөө төлөөд сургах нь хувь хүний асуудал, харин монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль, журмыг нь...
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАВААН СУРГУУЛИЙГ ХАА 2016-08-22 04:19:42
    Монгол хүүхдүүдэд Монгол хэл Монголын түүх заадаггүй алс хэтдээ уусгах бодлого явуулдаг Америк сургуулийг хаагаад хөөж явуул
    202.9.41.177
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-22 03:27:48
    ehleed turuud togtwortoi bolgchood yum bichmeer yum hun huuhdee haana yamar surguulid surgah ni uurinh ni hereg zaawal untei surguulid uguhgui l bhad bolno sh d...
    202.179.23.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-22 02:26:20
    Hohinee.mongolin bolobsroloo golood bgaa nuhduuded.er ni tegeed amerik surguulid bayan ailin erh tanhi yumnuug dungeer urguud surgaj bgashde
    150.129.142.15
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-08-22 02:24:04
    Huuhuudee ene surguulid yavulahgui l baihgui yu teged l boloo shte . 4 argiin too, 35 usgiig mungu tulsun ch tuluugui ch surna shte .
    202.131.227.42
    Мэдэгдсэн Хариулах